Испанийн бизнесменүүд

Испанид ядуу хүнийг ядуу, баян хүнийг баян гэж ялгадаггүй. Тэдний бодлоор хүн өөр алдах юм юу ч үлдээгүй байлаа гэсэн хувийн давуу талаа алдах ёсгүй ажээ. Yгээгүй ядуу, байнга гачигдаж байдаг хүмүүсийг хүндлэх хэрэгтэй гэж ойлгодог бөгөөд иймээс ч төрөлхийн хүн чанартай хүмүүс ядуучуудын дунд байдаг гэж үздэг. Энэхүү үзэлд нь өөр олон улс орныхон атаархдаг. Жишээлбэл Британичууд, Скандинавийнхан, Америкчууд дээрхийг тэдний сул доройгоо хамгаалах гэж тэмүүлэх жинхэнэ ардчиллын нэг хувилбар хэмээн хүндэтгэдэг. Энэ учир та тэндхийн ядуучуудад бүү хатуу ханд.
Тэдэнтэй ажил хэрэг явуулахыг хүсэгч хэн ч байсан тэд эхний шатанд арилжаа, бараанаас илүү таныг сонирхох болно гэдгийг сана. Та тэдэнд таалагдахын тулд шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Хэрэв үүнийг л хийж чадвал ажил чинь аяндаа бүтнэ.
Ихэнх испаничуудын хувьд нэр төр бол тэдний хувьд хамгийн чухал үг болох үнэнч шударга байдал бөгөөд тэд шударга, нөхөрлөлдөө үнэнч хүмүүс юм.