Энэтхэгийн бизнесменүүд

Орчин үеийн Энэтхэг маш их өөрчлөгдөж байна. Микрософт зэрэг олон нэр хүндтэй пүүсүүд тэнд үйлдвэрээ барьж хөрөнгө оруулалт хийж байна.
Энэтхэгийн худалдаа арилжааны соёл, хэв маяг нь кастын системтэй холбоотой. Тэд гэр бүл болохдоо ч мэргэжлийн бүлэг дотроо хэлэлцээд гэрлэдэг. Тэд сэтгэлийн хөдөлгөөнөө нуудаггүй бөгөөд баярлах, гомдох, гашуудах зэргээр илэрхийлэх нь элбэг.
Бизнест амжилт олох нь юунаас ч чухал. Yүнтэй холбоотойгоор нэр хүнд нь ч дээшилнэ гэж өөрсдөө боддог. Энэ учир тэд арилжаа наймаа хийхдээ чин сэтгэлээсээ хандаж чаддаг. Гэхдээ нөгөө талаар та тэдэнтэй худалдаа хийхгүй бол хятадууд шиг зан гаргаж чадах улс.
Гэрээ хэлэлцээрт тэд англи хэлийг хэнээс ч дутахгүй хэрэглэнэ. Мэдээж хэрэг энэ нь Английн колони байсантай холбоотой.
Энэтхэгийн нийгмийн байдал, эдийн засгийн хөгжил муж бүрт өөр байдаг. Тухайлбал нэг мужид техник, технологи өндөр хөгжсөн байхад, нөгөөд нь үгүй байх жишээтэй.
Энэтхэгчүүд аливаа туршилтанд эерэг ханддаг. Тэд нэр төрийг өөрийнхөөрөө л ойлгодог. Хувь заяандаа итгэж даатгах нь тэнд элбэг.
Тэнд хинди шашин голлодог, шатлан захирах ёсыг хүлээн зөвшөөрч үүнийг заавал байх ёстой зүйл гэж үздэг. Гэрийн аж ахуйд том хүү нь гол ажлаа зохицуулдаг. Эцэг нь халамжит багшийн үүрэг гүйцэтгэнэ.
Юуны түрүүнд сайн боловсрол хэрэгтэй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, тэд азийнхантай адилаар харилцааны чиглэл нь босоо бүтэцтэй байна гэсэн үг. Тийм учир энэ мөн л өрнийнхөнд түвэгтэй санагдана.
Энэтхэгчүүдийн хөдөлмөрийн хүмүүжил, ёс зүй нь тэдний бизнест маш том үүрэг гүйцэтгэдэг. Тэд ажиллаж байгаа үедээ цагаа хардаггүй.
Yндэснийх нь гол зорилго геополитикийн бодлого бол хүн ам, эдийн засаг, санхүү, технологийн дэвшлээрээ Азийн хоёр их гүрэн болох Хятад, Японы өмнө гарах явдал юм.