Зөвшилцөл хэрхэн өрнөж байна вэ?

Гэвч бидний авсан мэдээллээр талууд ам хэлээ төдийлөн ололцож
амжаагүй байна. Даваа гаригт болсон нам, эвслийн анхны зөвшилцлөөр УИХ-ын даргад МАХН, Ерөнхий сайдад Эх орон-Ардчилал эвсэл нэр дэвшүүлж, харилцан бие биеэ дэмжих, мөн УИХ-ын Байнгын хороо болон дэд хорооны дарга, Засгийн газрын гишүүнийг 5050 гэсэн харьцаагаар сонгох талаар ярилцаж байжээ. Энд дагуу эвслийн зүгээс зөвшилцлийн гурав дахь баримт бичгийн төслийг боловсруулж МАХН-ын ажлын хэсэгт хүргүүлсэн аж. МАХН төслийн хариуг өчигдөр өглөө.
УИХ-ын даргыг сонгохдоо УИХ-ын тухай хуулийн 26 дугаар зүйлийн /…Хэрэв аль ч нам буюу эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам буюу эвсэл, бусад нам эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлэх үүрэгтэй/ холбогдох заалтыг баримтлан зөвшилцөнө. МАХН, Эх орон-Ардчилал эвсэл хуулийн хүрээнд зөвшилцөн Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ, ингэхдээ БНН, бие даан сонгогдсон гишүүдтэй санал солилцох нь зүйтэй гэсэн хариу барьжээ.
Эвслийнхэн МАХН-ын энд байр суурийг дэмжиж, баримт бичигт гарын үсэг зурахад бэлэн. Гэхдээ бидний санал болгосон 5050 гэсэн хувилбарыг хүлээн авч, хамтын шийдэлд хүрэх ёстой гэж үзэж байна гээд талуудын солилцсон баримт бичгүүдийг эцэслэн шийдэх асуудлаар хийх уулзалтыг өчигдөр орой 18 цагт хийхээр товлож, МАХН-д саналаа хүргүүлээд байлаа.
Дугаар шилжих мөчид хоёр талын ажлын хэсгийн зөвшилцөл үргэлжилж байв.
(өнөөдөр 2004.07.28 175)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button