Эвслийнхэн дотроо эвсэж чадах уу?

Хоёр талын ажлын хэсэг УИХ-ын даргыг МАХН, Ерөнхий сайдыг Эх орон-Ардчилал эвсэл авахаар урьдчилсан байдлаар тохироод байсан гэж зарим эх сурвалж мэдээлж байна. Даваа гаригийн орой ч гэсэн иймэрхүү байдлаар зөвшилцөл хийж байгаа сураг сонсогдсон. Гэтэл байдал нэлээд өөр байгаа бололтой. Хэдийгээр эхлээд МАХН УИХ-ын даргад Н.Энхбаярын нэрийг дэвшүүлж байгаагаа бичгээр мэдэгдсэн ч одоо тун өөр асуудал тавигдаж байгаа гэлцэх юм. Өөрөөр хэлбэл, МАХН УИХ-ын даргыг буе, Ерөнхий сайдын суудлыг авахаар ярилцаж эхэлеэн бололтой. Энэ нь нэг их сайны ёр биш болов уу. Энэ тал дээр хэл амаа ололцоходтун төвөгтэй. УИХ-ын дарга, Ерөнхий сайдын суудлын алийг ч авлаа гэсэн МАХН-ын дотор нэг их зөрөлдөөн гарахгүй байх магадлалтай. Ганц нэг хүний амбиц жаахан хөдөлж мьгадгүй биз. Харин эвсэл дотроо хэл амаа ололцоход тун хэцүү дээ. Юуны түрүүн тэнд гурван намын төлөөлөл бий. Тэдний сонирхол ямартаа ч нөлөөлнө.
Бас Ардчилсан нам дотор хүчтэй фракцууд бий. Одоогийн сонгогдсон эвелийн гишүүдийн 15 нь Алтан гадас ассоциацийнх, долоо нь Б.Эрдэнэбатын талынх, 12 нь М.Энхсайханыг дэмждэг хүмүүс гэсэн тооцоог хэн нэг нь бас хийгээд амжиж. Эвсэл дотроо голлох намын даргын хуЬьд М.Энхсайхан Ерөнхий сайдад дэвших хамгийн их магадлалтай. Харин журмын нөхөд нь хэр дэмждэг юм бол доо. Эндээс л эвдрэлийн үуд нээгдэх вий дээ.
Хувь хүний амбиц хөөвөл Б.Эрдэнэбатад Ерөнхий сайд болох боломж бий гэсэн яриа бас Төрийн ордон, намын байраар тэнүүчилж явна. Энэ тохиолдолд тэрбээр Алтан гадас-ынхантай хэл амаа ололцох хэрэгтэй болох аж. Иймэрхүү үйл явдал өрнөж магадгүй гэж тооцоолж байгаа учраас М.Энхсайхан зөвшилцлийг зөвхөн нэг суудлаар буе Засгийн газрын хэмжээнд тохирч байж, өөрөөр хэлбэл, цогцоор бодлого баримталж байгаа гэсэн яриа ч буй юм.
Сайд, Байнгын хороодын даргын суудлыг 50, 50 хувиар тохиролцоход ч зөрчилдөөн нэлээн үүсэх биз. Өөрөео хэлбэл, чухал яам, байнгын хорос аль нам, эвсэл нь авах вэ гэдэг асуудал дээр тун нарийн зөвшилцөх хэрэг гарна.
Хууль зүй, дотоод хэргийн, Санхүү, эдийн засгийн, Үйлдвэр, худалдааны, Гадаад хэргийн гээд илүү, онцгой анхаарал татах яам, газар байна аа. Тохиролцсоны дараа сайдын суудалд хэнийг тохоон томилох нь нэлээн асуудал үүсгэнэ. Нэн ялангуяа эвелийнхний дотор энэ маргаан тун хүчтэй өрнөх биз. Энд нөгөө фракцуудын зөрчил ч туйлдаа хүрэх магадлалтай.
Эвсэх, зөвшилцөх ажил гацах талруугаа эргэж эхлэв үү дээ, энэ янзаар бол. Эвсэл дотроо эв эеэ олох асуудал ч тун чухлаар тавигдаж байх шиг санагдана. Эвлэвэл бүтнэ гэсэн нэг сайхан үг бий дээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button