Ариунаа фэнүүдээ аргадах гэж байна уу?

Тэд ганц намыг магтан дуулж, намайг сонсдог бол миний дэмжиж буйг дэмжээрэи гээд л хоолойгоо аргатал хашгирсан. Ингэснийхээ хариуд ямар хөлс авсан нь ч тухай бүрд мэдээлэгдэв. Энэ нь эгэл олонхийн амнаас багтаж гарах аргагүй их тоо. Хип хоп хамтлаг хүртэл уран бүтээлээсээ ялгарах аргагүй үглэн нэг хүчнийг магтан дуулсан нь инээдтэй. Үнэхээр ч юм ярих гэтэл сонсох хүнгүй бол яах. Ухуулга сонсох хүмүүсийг цуглуулах арга нь гарцаагүй дуу хуур, хөгжим наадам. Хөгжим, дуу хуур, урлаг бол нам, улс төрийн хүчний буе ард түмний, түүнийг сонсдог, мэдэрдэг бүхний өмч. Үүгээр нь л тэднийг дуудан, урхдахаас өөр аргагүй.
Сонгуулийн шоунд хамгийн өндөр ханшаар үйлчилсэн олны хайртаи дуучин Т.Ариунаагийн шинэхэн тоглолтын бэлтгэл ажил өдгөө эхлээд байгаа. Тайзнаа гүйн гарч ирэхдээ бүдрээд унасан ч энгийн тайлбараар өөрийгөө аварч чаддаг, цоглог дуучин дахин Төв цэнгэлдэхэд өөрийн дууг сонсдог хүн бүхэнтэй учрахыг хүсэв. Хот, хөдөөний гэлтгүй бүх л хүрээнийхний хайр талархлыг хүлээсэн тэрээр ард түмний өгсөн үнэлэмжийг уландаа гишгэж, нэр хүндээ зөвхөн өөрийн мэтээр худалдсан атал ямар нүүрээрээ тэднийг урьж, дуудан тоглолтын тов тараана вэ. Одоо түүний улаан фэнүүд урдын адил цугларах болов уу.
Бас зохиолын дуугаар хүндлэл хүлээсэн ч хийрхүү хэмээгддэг С.Жавхлангийн хоёр дахь тоглолт наимдугаар сарын 20-доор болох аж. Тэрээр өөрийгеө сонгуульд худалдагдахгүй хэмээн фэнүүддээ мэдэгдэн байж хөдөе орон нутгаар аялан тоглолтдоо мордсон. Гэсэн ч сэтгэл төвдөлгүй буцан ирж сонгуульд хамгийн өндөр ханшаар үйлчиллэн уран бүтээлчдийн нэг. Түүний энэ удаагийн тоглолтыг Буян компани ивээн тэтгэх бөгөөд урд өмнө нь бараг хэний ч тоглолтод зараагүй их хөрөнгө мөнгө төсөвлөөд байгаа гэнэ. Ийнхүү мөнхийн юм шиг л сэтгэж байсан сонгуулийн хуйнаас гарч урлагийнхан одоо л өөр өөрийн уран бутээлийн хувь тавилангаар явах ёстой болов оо. Арга ч үгүй биз уран бутээлийн хувь тавиланг нь ард түмэн мэддэг.
Поп урлагт уран бүтээлээ зориулсан манай нэгэн ая зохиогч өөрийн орны урлагийн төлөө баахан халаглаж явдгаа өнгөрсөн хавар болсон тоглолтынхоо өмнөх хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчидтэй хуваалцсан. Тэрээр манайд хотын хүн, хот гэж үгүй боллоо. Хотыг бий болгож эхэлж байсан хүмүүс гадаадад гарч, харин хотоор дүүрэн хөдөөгийнхөн. Энэ Улаанбаатар хот биш боллоо. Яагаад гэвэл дэлхийн урлагийн хэмнэлд тэнцэх рок, поп урлаг манайд үгүй болж байна. Рок попын оронд монгол Найрын аман урлагийн буюу зохиолын дууг нийтээрээ даган дуулж, хөгжүүлж байна гээд л айлдав. Энэ нь зохиолын дуу хүчээ аван хөгжиж байгаад цухалдсан хэрэг. Хотын иргэний, хөдөөний хүний алиных нь ч урлаг бай ямар дуу сонсох, ямар урлагийг сонирхохоо ард түмэн өөрсдөө л мэддэг. Үүнийгээ хэнээр ч заалгахгүй. Тэд ийм хүчтэй. Гэтэл тэдний буюу шинэ хотынхны шүтэж буй зохиолын дуугаар олны талархал хүлээх болсон залуу дуучин сонгуульд хязгааргүй-гээр үйлчлэв. Залуу дуучдын нэг нь бүр ард түмэнд танигдсан өөрийн анхны дуэт дуу-нуудаа орхиод, Өнөр хорооллын уянга гэхчлэн шинэ дуугаар нэр дэвшигчийг магтан дуулав. Аав, ээж нь энэ дууны үг аяыг зохиож, гэр бүлээрээ нэг намд зүтгэв ээ. Хотын иргэдийн урлагийг бүтээгч гэгдэх рок попынхон хэдийнэ сонгуулийн халтуурт гарсан байсан үе л дээ.
Үнэндээ зохиолын болон рок попын дуучдыг ард түмэн, олон нийт л нэг нэгэндээ танилцуулж, уран бүтээлийг нь үнэлдэг шүү дээ.
(өдрийн сонин 2004.07.28 186)