Зоригт эрийн түүх-ийн Ким Ду Хван Монголд ирнэ

Харин Ким Ду Хван Солонгостоо кикбоксын нэртэй тамирчин бөгөөд кинонд тоглож, дуулж эхэлсэн нь түүний хожуу үеийн авьяас хэмээн нөхөд нь хошигнодог гэнэ. Уг фесьтивалын зохион байгуулагч нь ч Солонгосын кикбоксын холбооны ерөнхийлөгч аж. Манайд шинэ тутам хөгжиж байгаа энэхүү спортын төрлийн цөөнгүй тамирчинтай ирэх гэж байгаадаа тэрээр их баяртай байгаа гэнэ.
Тэрчлэн сүүлийн үед залуусын үзэх дуртай олон кинонд тоглосон шинэ, залуу таван супер модель ирэх юм байна. Энэ үеэр өнгөрсөн жил ирж байсан Ваby Ү.O.X хамтлаг болон энэ хамтлагиин ард бүжиглэдэг байгаад дуулж эхэлсэн охидын хамтлагиин уран бүтээлийг, сонирхох боломж олдох юм билээ, Энэхүү охидын хамтлаг Солонгосын телевизийн дуучдын дээд шагналыг хүртэж байжээ.
(өдрийн сонин 2004.07.28 186)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button