Эрдэмтэн судлаачдын нээлттэй академи байгуулагдлаа

Монгол улсын хөгжил оюун санааны өөрчлөлтөд залуу эрдэмтдийн оруулах хувь нэмэр, үүргийг үнэлэн дээшлүүлэх, тэдгээрийн үзэл бодол, эрдэм шинжилгээний судалгаа, үр дүнг хэлэлцүүлэн шинжлэх ухааны бүтээлийг хөхүүлэн дэмжих, төрийн бодлогын эх сурвалжид залуу эрдэмтдийн санаа бодлыг тусгах зорилготой нээлттэй академи байгуулагдсан байна.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, хэсэг залуу судлаачид хамтраад өөрийнхөө залуу судлаачдын үндэсний автоформ зохион байгуулах гэж байгаа. Yүний зорилго нь юу вэ гэхээр залуу хүний шүүмжлэлт сэтгэлгээг нийгэмд ил гаргаж өгөх, залуучууд энд тэнд судалгаа аваад ганц нэгээрээ явж байдаг. Тэр нь өөрийнх нь хувийн амьдралд ямар ч нөлөөгүй, эргээд нийгэмд тэр дуу хоолой нь сул байдаг. Yндэсний форм маань нийт зургаан үе шаттай. Зургаан салбарын залуучууд маань цуглараад хоорондоо судалгааныхаа чиглэлээр ярилцаж маргаан өрнүүлдэг, нийлээд төсөл боловсруулдаг. Тухайлбал, гадаад бодлого гэхэд л Монголын гадаад бодлого ямархуу чиглэлээр явах ёстой юм, хэн ямар бодолтой байгаа юм, хэнтэй илүү харьцах ёстой юм, бидэнд тулгамдаж байгаа ямар асуудал байна энэ талаар санал бодлоо илэрхийлцгээж байна гэсэн үг л дээ.
Семинарын залуу хүний шүүмжлэлтэй, шинэлэг сэтгэлгээ, идэвхтэй үйл ажиллагааг нийгмийн хөгжилд ашиглах, шинжлэх ухааныг үнэлэх үнэлэмжийг дээшлүүлэх, залуу үеийг судалгаа шинжилгээний ажилд татан оролцуулан шинэ бүтээл, үзэл санааг нэгтгэх, ажлын үр дүнг нийтэд танин мэдүүлэх, амьдралд бодит биеллээ олох зэрэг ач холбогдолтой гэж зохион байгуулагчид тайлбарлаж байлаа.
/MN-25/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button