Тэсрэх бодис, буу зэвсэг олвол ЦЕГ болон 102-т мэдэгдэх хэрэгтэй

Сүүлийн үед би тэндээс тэсрэх бөмбөг оллоо гэх үгс сонсогдох болсон. Гэтэл өөрсдийн сонирхлоор ухаж байгаад амь насаа алддаг байна. Иймд та тэсрэг бодис, буу зэвсэг олвол ЦЕГ болон 102-т мэдэгдэх хэрэгтэй.
-Сүүлийн үед буу зэвсгийг замбараагүй байлгах, замбараагүй хадгалах, мөн сум хэрэглэлийг энд тэнд орхих, хээр аваачиж хаях асуудал нэлээн байна. Yүнийг насанд хүрсэн хүн ч ялгаагүй, хүүхэд ч ялгаагүй олж авч оролдох, түүнээсээ болж амь нас алдах, гэмтэх, бэртэх хор нөлөөтэй үйл явдлууд гарсаар байна. Энэ асуудал Дорнод, Эрдэнэт, УБ хотын зарим дүүрэгт давтагдаж гарч байсан.
ЦЕГ-ын газрын албан хаагчид өнгөрсөн шөнийн байдлаар 20 шахам хэргийг нэхэн илрүүлсэн байна. Yүнд эрхэлсэн ажилгүй Мөнхдалай гэгч иргэн М-ийн толгойн тус газар цохиж амь насыг нь бүрэлгэсэн, эрхэлсэн ажилгүй Гантулга иргэн Д-гийн амь насыг бүрэлгэсэн зэрэг ноцтой хэргүүдийг илрүүлсэн байна.
УБ хотод авто замын ослууд буурахгүй байгаа. Иргэний эрх чөлөөнд халдан зодож нүдэх ч яахав, дараа нь тэр хүн эдгэж болно. Гэтэл машинд шүргүүлэхэд насан турш эмгэгтэй болдог. Тийм учраас жолооч нар минь хурдаа битгий хэтрүүлээч, битгий согтуугаар машинаа жолоодооч хэмээн ЦЕГ-ын ажилтан хэлсэн юм. Өнгөрсөн шөнө гэхэд л арван хүн машинд дайруулж гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн байна.
/MN-25/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button