Монголд жааз хөгжмийн тоглолт зохиогдох гэж байна

Энэхүү хөгжмийн наадам Монголын жааз хөгжмийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулна гэж зохион байгуулагчид ярьж байгаа юм.
-Найзуудынхаа шугамаар танилцаад, бүгдээрээ жааз хөгжимд маш их сонирхолтой байсан учраас бүгдээрээ жааз уран бүтээлээ хийж эхэлсэн. 2002 оны арванхоёрдугаар сард Монголын жааз сонирхогч бүх хүмүүс, мэргэжлийн жааз хөгжимчдөд жааз хөгжмийн талаар илүү их мэдээлэл олгох, Монголын жааз хөгжмийн номын санг байгуулах үүднээс хандивын тоглолтыг зохион байгуулсан. Номын санг зохион байгуулах үедээ урлагийн зөвлөлтэй хамтарч анх ажиллах болсон.
Жааз хөгжим нь Монголд ХХ зууны эхэн үед анх нэвтэрчээ. АНУ-ын худалдааны төлөөлөгч Монголд анх ирэх үедээ Богд хааны зуны болон өвлийн ордонд жааз хөгжмийн тоглолт хийж сонирхуулж байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Монголчууд жааз хөгжмийг социалист хувилбарыг Оросуудаас сонсож байжээ. Манай улс жааз хөгжмийн жинхэнэ утгаар сонсож мэдрэх бололцоогүй байснаас Монголын хөгжмийн ертөнцөөс уусч арилсан байна. 2001 онд Хөх Монгол олон улсын наадмаар анх Монголд айлчилсан Боб Бэлловусын тоглолтоос жинхэнэ жааз аялгуу хэмнэлийг мэдэрсэн монголчуудын хувьд уг хөгжмийн ертөнцөд өөрийн орон зайгаа бүрдүүлэхийн тулд олон зүйлийг сурах хэрэгтэй нь мэдрэгдэж байсан гэнэ.
/MN-25/