Монголчуудад фото зургийн үнэ цэнийг мэдрүүлэв

Фото сурвалжлагч Дона Муртын Монгол бөөгийн сүлд хийморь, соёл төсөл дээр хоёр жил ажиллаж байгаа бөгөөд бөөгийн зургаа үргэлжлүүлж авахын тулд Монгол нутгаар хоёр сар аялах юм байна.
Дона дэлхийн хөгжиж байгаа орнуудад тусламжийн байгууллагын шугамаар фото зураг авах томилолтоор олонтаа аялжээ. Тэрээр дэлхийн хөгжиж байгаа орнуудад тусламжийн бараа түгээж олон орноор аялан явахдаа тэдний амьдралыг зургаар амилуулж, тэдний соёл иргэншлийг зургийн хальснаа мөнхжүүлдэг байна.
Түүний энэ удаагийн үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд нь 2000 оноос хойш Монголд авсан гэрэл зургууд юм байна.
/MN-25/