Жигмид Тогмид 2 хэдэн настай вэ?

Анх Жигмид Тогмид хоёр шүлгийг тэр үеийн Пионерийн үнэн сонин мөн Хэнтий аймгийн зохиолчдын Манай анхны цоморлиг эмхэтгэлд орсон бөгөөд эрдэмтэн зохиолч Л.Түдэв – Жигмид Тогмид хоёр илүү үггүй, энгийн ойлгомжтой товч тод болж чадсанаараа бага насны хүүхдэд зориулсан зохиолын шаардлагатай яв цав тохирчээ. Энэ бол хүүхдийн Сэтгэлийн диалектикийг онцгой сайхнаар нээх болзлоор хангагдсан шүлэг болсон нь эргэлзээгүй. Шүлгийн бас нэг онцгой тал нь үйл явдал чанартаа байна хэмээн Хүүхдийн зохиолын онцлогууд номондоо дүгнэсэн байдаг. Гурван бадаг, бадаг бүрт 12, нийт 36 үгэнд хүүхдэд тохиолдож болох, тохиолддог жирийн нэг үйл явдал, түүний дарааллыг уран чадварлаг, инээдэмтэй, бас сургамжтай гаргасан хийгээд аялгуу хэмнэл унших, дуулахад энгийн дөхөм, үйл явдлын эхлэл өрнөл, төгсгөл, дүр дүрслэл тод болсноороо онцлогтой. Нөгөөтэйгүүр агуулга нь дан зэрэгцсэн харьцууллаар илэрч байгаа уран сайхны нээлтийн шинж чанартай. Энд балчир хүүхдийн гэнэн цайлган занг жижиг савтай Жигмид-ийн бодлоор гаргахдаа жимсний сав нь Тогмидийн савнаас жижиг болхоор түрүүлнэ гэж бардаж, эцэстээ жимсээ идсээр, харин Тогмид жимс түүж уралдана гэдгээ ухамсарлан байгаа хоёр өөр үйл явдлыг дүрсэлсэн нь сургамжаа өгч байна. Энэ шүлэгт хөгжмийн зохиолч Ц.Сүхбаатар хөдөлгөөнт дүрслэлд нь тохируулан хөнгөн бөгөөд хэн нь ч хурдан сурахаар хэмнэлтэй хөгжилтэй ая зохиосон нь уг дууг амьдрахад нөлөөлсөн гэж болно. Жигмид Тогмид хоёр маань цагийн шарлгуурыг давж, 50 нас руу ойртож явна. Орчин үеийн Жигмид Тогмид хоёр цэцэрлэгийн танхимд бус зохиолч З,Ядмаагийн Монголын уран зохиолын ертөнцөд жаран бээр аялсан нь хэмээх цаашлууллын цадиг гэгээн шогт бичсэнээр
– Содномбалжирын Буяннэмэхийн Тэнгэрийн бүлий-г хагартал.
Содномдоржийн Жигмид Тогмид-ууд хип хоп хашгиралдана гэж өнөө цагийн амьд дүр болсон байхад Эрх чөлөө 104.0 радиогоор аяны майхан сурталчилж, Өгөөж үйлдвэрийн зөөлөн чихрийн цуглуулга, аарцтай зайрмагт нэрээ мөнхлөн Өнөөдөр сонинд М.Энхсайхан, Ц.Элбэгдорж хоёрыг Жигмид Тогмид хоёр болгон шүлэглэсэн нь энэ дууны баатрууд өнөө ч бидний дунд амьдарсаар буйг илтгэж байна.
Жигмид Тогмид хоёр
Жимсэнд хамт явжээ.
Уулын модонд очоод
Уралдаж түүхээр болжээ гэж би эхэлж дуулъя. Та цааш нь түрээрэй. Хүүхэд тань ч дагаад дуулна.