Монголын христчид цусны төвд хандив өргөлөө

Долдугаар сарын 26 нь Монголын доноруудын өдөр учраас энэ өдрийг сонгон цусаа хандивлан хөдөлгөөнөө эхлүүлжээ. Дэлхийн аль ч улс оронд, түүний дотор манай улсад ч аюулгүй цус ба цусан бүтээгдэхүүний хэрэгцээ жилээс жилд нэмэгдсээр байна. Цус нь бусдын амь насыг аврахнын тулд сэлбэн хэрэглэдэг биологийн бүтээгдэхүүн юм. Насанд хүрсэн хүнд дунджаар 5-7 л цус байдаг. Эрүүл чийрэг хүн нэг удаад 200-400 гр цус өгөхөд ямар ч аюул байхгүй гэнэ. 18-50 насны эрүүл хүн бүр цусны донор байж болдог. Цусны төвийн эмч мэргэжилтнүүдэд эрүүл мэндээ шалгуулан тэнцэж донор болсон бол та эрүүл байна гэсэн үг.
Энэ хөдөлгөөнд МЭЭ-ийн гишүүн 100 гаруй сүм чуулганы итгэгчид идэвхтэй нэгдэж байна. Цус өгөх хөдөлгөөн Үүрдийн гэгээ чуулганы байранд энэ сарын 26, ирэх сарын 2, 5-ны өдрүүдэд үргэлжлэх юм байна. Үүрдийн гэгээ чуулган нь Дөлгөөн нуур цогцолборын баруун талд байрладаг. Цус хандивлах хөдөлгөөнд нэгдэх хүсэлтэй сүм чуулган, итгэгчид болон хувь хүмүүс 456024, 91611840 тоот утсаар хандаарай. Та бүхнийг наймдугаар сарын 4, 5-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохиогдох Монгол ургац-2004 их наадамд хүрэлцэн ирж сонирхохыг урьж байна.
/Өдрийн сонин, 2004, 07.28, 186/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button