Батлагдсан төсвөөс бага мөнгө зарцуулж нааджээ

Өнгөрсөн жилийн наадмаар улсын нэг начин допинг хэрэглэсэн эсэх талаар маргаан гарч бүтэн жилийн турш үргэлжилж байсан. Тиймээс энэ удаа барилдах бөхчүүдийг бүртгэхдээ допингийн шинжлгээнд бүрэн хамруулсан байна.
Шороо тоос багатай сайхан наадаж өнгөрсөн гэх хурдан морины уралдаанд 22 аймгийн 76 сумаас 1000 гаруй уяачид оролцсон юм. Энэ үеэр 14 хүүхэд мориноос унаж, хоёр ч хүүхэд хөнгөн гэмт авчээ. Харин 42 адуу бахардсанаас гурав нь үхсэн байна.
Сурын харвааны хувьд урианхай, буриад, халх, хүүхэд, насанд хүрэгчид гэсэн ангиллаар 350 гаруй харваач оролцсон төдийгүй энэ төрлийн спортыг сонирхогчид, хөгөөн дэмжигчид тун олон байсныг онцоллоо.
Түүнчлэн наадмын комиссынхон ирэх жилийн наадмаар шийдвэрлэвэл зохих хэд хэдэн асуудлыг ярилцав. Тухайлбал, сурын талбайд 10 метр өргөнтэй зам тавьж тохижилтын ажил хийх гэнэ.
/Өдрийн сонин, 2004, 07.28, 186/