Hi-Fi шилдгүүдийг мэдээлж байна…

Энэ кинонд Эртний Грекийн Трой хотын өв залгамжилсан хунтайж Парие, Спартын гүнж Елена нарын гал халуун хайр дурлал хоёр хотын ард түмний хоорондох дайны эхлэлийг тавьсан түүхийг өгүүлнэ.
Үйл явдал нь Парие Еленаг хууль ёсны нөхөр Менелайгаас нь булаан авенаар эхэлж, Менелайн төрсөн ах, бүх Грекийн ард түмнийг захирагч Агамемнон хэмээх микений хаан дүүгийнхээ нэр төрийг хамгаалахаар дайнд мордож буй тухай өгүүлнэ. Гол зорилго нь үзэегэлэнт Елена гүнжийг эргүүлж авахаас гадна нэгэн далд санаа өвөрлөсөн нь Трой хотыг эзэлж, захирах явдал байлаа. Гэхдээ бат бэх хана хэрмээр хүрээлэгдэж, Приам хааны хүчирхэг дайчин Гекторын толгойлсон шилдэг армиар хамгаалуулсан Трой хот тиим ч амар бууж өгөхгүй нь лавтай. Ялалт авчирах ганц хүн бол агуу дайчин эр -Ахилл ажээ. Хэнээс ч үл хамаарах тэрээр ялалт, алдар нэрээ дуурсгасан баатар бөгөөд алдрын төлөөх шунал хүсэл нь энэ дайнд түлхэх боловч хайр дурлал л түүний хувь заяаг шийднэ. Ийнхүү хоёр хоёр хот дайтаж, мянга, мянган эрсийн цус урсч, ард түмэн хайр дурлалын золиос болно.
Киноны зураг авалтыг Лондон, Мальт, Мексик зэрэг газар авсан байна. Энэ киног Warner.Bros Pictures кино компанид бүтээжээ. Энэ киног бүтээхийн тулд В.Петерсон Batman against the Superman киноны саналаас, Брэд Питт Усан оргилуур кинонд тоглох байснаасаа татгалзжээ.
2.Walking tall-DҮD-НайруулагчКэвин Брэй
Гол дүрд Хад хочит Дуэйн Жонсон.
АНУ-ын армийн байлдагч Крис Ваугн халагдаж, гэртээ харьж ирээд өөрийн мод боловеруулах бизнесээ эрхлэхээр шийднэ. Түүний эзгүйд олон зүйл өөрчлөгджээ. Тайван жижигхэн хотод хар тамхи, хүчирхийлэл эзэрхийлжээ. Энэ бүхний цаана найз бүсгүйнх нь ажилладаг казиногийн эзэн байх бөгөөд Крис шериф болж, эмх журмыг тогтоохын төлөө тэмцдэг.
3.Үan Helsing-DҮD-Найруулагч Стивен Соммерс.
Жанр аймшиг
Гол дүрд Хью Жекман, Кейт Бекинсейл, Ричард Роксбер, Дэвид Венхэм, Шулер Хэнсли, Елена
Анайа.
Муми киноны дараа С.Соммерсоос хэзээ дараагийн Дракула-г хийх гэж байгаа тухай асуудаг байжээ. Энэ бүхний хариу болгож, Дракула, Вервульф, Франкенштейн хэмээх аймшгийн киноны гурван дүрийг нэг кинонд оруулахаар шийдсэн нь энэ.
Гай зовлон алхам бүрт амдаж, нар мандахтай зэрэгцэн аюул нүүрлэж, аглаг гүнд аймшигт амьтад бий болдог Карпатын уулсад орших Трансильвани хэмээх нууцлаг орон. Энд Брэм Стокерийн зохиол Дракула хэмээх романы баатар, домогт ангууч Ван Хельсинг ер бусын хүчирхэг Дракулатай тулалдахаар ирж буй тухай өгүүлнэ. Найруулагч бүр анхнаасаа л Ван Хельсингийн дүрд Хью Жекманыг сонгосон байжээ. Үүнийгээ Эмэгтэйчүүд түүнийг хайрлаж, эрчүүд итгэх болно хэмээн тайлбарласан байна.
Киноны Дракулагийнд болдог дайллагын хэегийн зураг авалтыг Прагийн Гэгээн Николасын сүмд авсан байна. Энд эртний түүхийн үнэт зүйлс ихтэй болохоор зураг авалтын хэсгийнхэнд чамгүй үүрэг ногдож байжээ. Тухайлбал, сүмийн доторхи хэмийг тогтвортой байлгах ёстой байсан байна. Байгалийн хэегийн зурган дээр гэхэд л 1000 гаруй хүн ажилласан байна.
4.Dawn of the dead -Найруулагч Зэк Снайдер
Жанр аймшиг
Гол дүрд Сара Полли, Винг Реймс, Жэйк Вебер, Мекхи Файфер
Америк орон тэр чигээрээ асар их хурдтайгаар өсч буй зомбинуудын эрхшээлд оржээ. Хэсэг аврагдсан хүмүүс амьд үлдэхийн төлөө тэмцэнэ. Тэдний нэг болох сувилагч бүсгүй, цагдаагийн офицер хоёр аюул нүүрлэж амжаагүй нэгэн арал руу нисч очихоор болдог. Гэтэл мянга мянган зомбигийн хараанд өртөхгүйгээр онгоцонд суух хэрэгтэй ажээ. Тэд онгоцонд хүрч чадах бол уу… Энэ киног Uniүersal pictures кино компанид бүтээсэн байна.
5.The Day after tomorrow-Найруулагч Роланд Эммерих.
Жанр зөгнөлт
Гол дүрд Дэннис Куэйд, Жэйк Жилленхал, Села Уорд, Остин Николс.
Дэлхий сүйрэлд өртжээ. Энэтхэг цасан шуургад өртөж, Лос-Анжелесийн барилга байгууламжийг торнадо салхи хуу хамж, Лондон газрын хөрснөөс арчигдаж, Нью-Йорк асар хүчтэй цунами давалгаагаар бүрхэгдэж, Манхэттэний сүрлэг өндэр барилгууд мөсөнд дарагджээ. Нэгэн эрдэмтэн Цагаан ордныхонд америкчуудыг нүүлгэхийг зөвлөж, өөрөө алга болсон хүүгийнхээ эрэлд гарч буй тухай өгүүлнэ.

1.Beastie boys хамтлагийн То the 5 boroughs цомог
Стиль-hardhore punk, golden age
1979 онд Нью-Йоркт байгуулагдсан анхны цагаан арьст реп хамтлаг. Кар-ийг Розг-рипк-ын нэгэн хэсэг болгон хөгжүүлэхдээ энэ 2 тиим ч их ялгаагүй болохыг нотолж чадсан байна. Хамтлагийн одоогийн бүрэлдэхүүнд
Mike D буюу Mike Diamond нь 1966 онд төрсен,
МСА буюу Аdam Yauch 1965 онд төрсөн.
King Ad-Rock буюу Аdam Horoүitz бол 1967 онд төрсөн, Нью-Йоркийн чинээлэг еврей
гэр бүлээс гаралтай бөгөөд гурвуулаа өсвөр наснаасаа л Нью-Йоркийн панк underground
клубуудад тоглодог байжээ.
Анх Diamond, Yauch 2 Beastie boys хамтлагийг бөмбөрчин Kate Schellenberg гитарчин .John Веrrу нарын хамт байгуулж байсан бол Horoүitz нь the young and the useless гэдэг хамтлагтай байгаад сүүлд Beastie boys хамтлагт орсон байна. 1990-ээд онд ид алдаршиж байхдаа өөрсдийн Grand Royal хэмээх дуу бичлэгийн label болон мэн ийм нэртэй сэтгүүл гаргасан нь их амжилттай болсон.
1998 оноос хойш хэсэг зуур завсарласны дараа гаргаж буй энэхүү То the 5 boroughs 6 дахь цомог худалдаанд гармагцаа Биллбордын жагсаалтыг борлуулалтаараа тэргүүлсэн бөгөөд Сh- сheck it out, Time to build, Тriple truoble зэрэг хип хоп, альтернатив реп, underground
стилийн дуунаас гадна 1992 онд Сheck your head гэдэг анх тэднийг алдаршуулж байсан цомгийн Sabotage, Sure shot зэрэг хуучиршгүй хитүүд нь орсон байна. Энэ цомгоо Сарitol records-т бичүүлж, 2004 оны 6-р сарын 15-нд худалдаанд гаргасан. 16 дуутай, еnhanced cd юм.
2.Мorissey-You are the quarry цомог.
Стиль-alternetiүe, college rock
Бүтэн нэр нь Steүen Patrick Мorissey. 1959 онд Английн Манчестерт төрсөн тэрээр одоо Лос-Анжелест амьдардаг бөгөөд 1980-аад онд Английн хамгийн алдартай инди рок чиглэлийн Тhе Smiths хамтлагийн гишүүн байсан юм. Тhе Smiths хамтлаг тарсны дараа 1988 оноос анхны бие даасан Үiүa hate гэдэг цомгоо гаргаж багагүй амжилт олсон байна.
Энэхүү 8 дахь You are the quarry цомгоо 2004 оны 5-р сарын 18-нд гаргасан бөгөөд Соmе Ьаск tо Саmden, America is not the World Irish blood, English heart, I haүe forgiүen Jesus зэрэг өвөрмөц нэртэй 12 дуунаас бүрджээ. Энэ цомгийн America is not the World дуу нь America, I loүe you but you’re not perfect. Don’t think you аге гэсэн үгтэй юм. NME сэтгүүлд өгсөн ярилцлагадаа энэ дууныхаа тухай Америк өөрийгөө төгс төгэлдер бөгөөд Америкт алдаа дутагдал гэж байх боломжгүй, тэд өөрсдийгөө дандаа зөв ярьдаг гэж үздэг, энэ бол худлаа гэдгийг хэн нэгэн сануулах хэрэгтэй гэж бодсон хэмээн тайлбарлажээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button