HI-FI TOP-10

HI-FI TOP-10 /Монгол/

Байр Хамтлаг, дуучдын нэр. Цомгийн нэр.
1. Камертон June 2004
2. Люмино Гэрэлт хорвоод
3. Татар Татар
4. Шөнийн галт тэрэг Цэнхэр шувуу
5. Chuka and &stars Зуун, зуун жил
6. Ice Top One time
7. Дижитал This is life
8. Ариунаа Миний шинэ орон зай
9. Балхжав Оюутан нас аялгуу
10. Амай Who am I

HI-FI TOP-10 /гадаад/

Байр Хамтлаг, дуучдын нэр Цомгийн нэр
1. D12 D12 world
2. Arүil Laүigne Under my skin
3. Linkin park Meteora
4. Black eyed peas Elephunk
5. Eүanescence Fallen
6. Үarious artists Dream dance-31
7. Him Greatest hits 1997-2004 if loүe said no
8. Blue Made for loүing you
9. Maroon 5 Songs about Jane
10. N.E.R.D Fly or die

HI-FI TOP-10 /зохиол, ардын урлаг/

Байр Хамтлаг, дуучдын нэр Цомгийн нэр
1. 2003-2004 оны шилдгийн шилдэг зохиолын дууны хит Алтан цомог
2. Жавхлан Харин..
3. Зохиолын дууны түүвэр Өвлийн уянга
4. Баясгалан Сүүтэй зүүдэн
5. Зохиолын дууны шилдэг түүвэр Хит-2004
6. Great composers of Mongolia The Best fo symphonic music
7. Жанцанноров Бурхан халдун
8. Батсүх Гоёлоо өмссөн ээж
9. Ашид Wonderland
10. Сосорбарам Диваажин

 


1. Алтан цомог-2003-2004 онд гарсан шилдгийн шилдэг зохиолын дуунаас бүрдсэн Алтан цомог хэмээх энэхүү цомгийг РМ 100.5-ын 2 жилийн ойг тохиолдуулан гаргасан. Худалдаанд ирсэн даруйдаа Огапде гесогс!з-ын шилдэг цомгийн жагсаалтыг борлуулалтаараа тэргүүлж байна. Энэ цомогт Жавхлан, Баясгалан нарын Насны хайр, Амаржаргал, Дэлгэрмаа нарын Чи бидэн хоёр, Бат-Эрдэнэ, Оюумаа нарын Хайрыг хүндэтгэж яваарай, Батжаргал, Чулуунцэцэг нарын Ханийн жаргал зэрэг хамтран дуулсан дуунаас гадна УГЖ Батсүхийн Дурлал шиг бүсгүй, Гоёлоо өмссөн ээж, УГЖ Эрдэнэбатын Гэртээ ирлээ зэрэг зохиолын шилдэг дуунаас бүрджээ.

2.Жавхлан-Харин цомог -Дуучин Жавхлангийн анхны ХАРИН… цомог худалдаанд гараад удаж байгаа хэдий ч борлуулалтаараа худалдаанд гарснаас хойш удаан хугацаанд тэргүүлж байсан. Энэ удаад шилдэг 2-рт бичигдэж байгаа билээ. Түүний бие дааж гаргасан энэхүү цомогт ард түмний дунд хит болоод байгаа Зүүдэнд уяатай аав, Загийн алим киноны дуу, Хөлгүй цэнхэр нуур киноны дуу, Насан багын дурсамж дуунуудаас бүрдсэн цомог юм.

3.Үisit Mongolia The land of Legends цомог
Энэхүү цомог нь 2003 оныг Монголд айлчлах жил болгосонтой холбогдуулж гадаадын жуулчдад эх орноо сурталчилах зорилготойгоор Сонор гесогds-оос эрхлэн гаргасан билээ. Үүнд өөрийн орны үзэсгэлэнт байгалийн зураглал болон өөрийн үндэсний соёл урлагийн тоглолтуудыг багтаасан еnhanced СD юм. Та энэхүү цомгийг худалдан авснаар Монгол үндэснийхээ дуу хөгжмийг сонсохоос гадна компьютерт суулган үзэх боломжтой.
4.Great composers of Mongolia The best of symphonic music № 1 цомог
Монголын үе үеийн алдарт хөгжмийн зохиолчдын шилдэг 8 хөгжмийн бүтээлээс бүрдсэн цомог юм. Уг цомогт Төрийн хошой соёрхолт Ардын жүжигчин Ц. Намсрайжав Баярын удиртгал, Төрийн хошой соёрхолт Б. Дамдинсүрэн Хэнтийн өндөр ууланд, Төрийн хошой соёрхолт Л.Мөрдорж Алтан өргөө /киноны дуу/, Төрийн шагналт З.Хангал Эрдэнэсийн уулс, Төрийн шагналт Чойдогийн Үзэсгэлэнт Монгол бүсгүй бүтээлүүд багтсан байна.
5.Зохиолын дууны шилдэг дууны СD, ҮСD, DҮD Дуунд уярах хорвоо 1.2 цомог
Anorad IC production болон Экил сангаас хамтран уран бүтээлчдийн албан ёсны зөвшөөрөлтэйгээр эрхлэн гаргасан энэхүү цуврал нь зохиолын шилдэг дууны 15-17 клипээс бүрдсэн байна. Уг цувралд СТА дуучин Далантай, Баясгалан нарын хослон дуулсан Эрхлэн жаргах бидэн хоёр, дуучин Баясгалангийн Зөвхөн ээждээ дуулах зөөлөн шаргал аялгуу, Ботгоны дуу, дуучин Бат-Эрдэнэ Оюумаа нарын хамтран дуулсан Учралын уянга, дуучин Батжаргал, Чулуунцэцэг нарын дуулсан Дуунд уярах хорвоо зэрэг дуунуудын клипүүд багтсан байна. Хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцүүлж энэхүү цувралаа CD, ҮCD, DҮD, ҮIDEO-оор гаргасан байна. Энэхүү цомог нь цаашид цуврал болон гарах юм байна.
6.Зохиолын шилдэг дуу-Хит—2004 УГЖ Батсүх Оторч адуучны дуу, Далантай, Баясгалан хоёрын хамтран дуулсан Эрхлэн жаргах бидэн хоёр СТА Н.Энхбатын Гүнж тогоруу, Эрдэнэцэцэгийн Цэнхэр нутаг, СТА Энхзулын Ээж, өглөө хоёр, Хуртай зуны аялгуу зэрэг нийт зохиолын дууны мастеруудын нийт 23 дуунаас бүрдсэн байна.

7. Төрийн соёрхолт /хошой/ хөгжмийн зохиолч Жанцанноровын Бурхан халдун цомог
Нацагийн Жанцанноров 1971 онд УБ хотын хөгжмийн коллеж, 1979 онд Киев хотын Чайковскийн Хөгжмийн Консерватори дүүргэсэн.Тэрээр 200 гаруй симфони болон үндэсний хөгжмийн оркестр, гоцлол хөгжимд зориулсан бүтээл, театр, дэлгэцийн хөгжмийн бүтээлүүдийг туурвисан ба Морин хуурын чуулгад зориулж 30 гаруй бүтээл бичжээ. Мэн тэрээр хөгжмийн зохиол бичихээс гадна хөгжим судлалын талаар ном бичсэн байна.Түүний Бурхан халдун цомогт Цагаан суврага, Нутаг минь Хүлэг минь, Сэтгэлд шингэсэн говь зэрэг 11 бүтээлийг Морин хуур чуулга тоглосон байна.
8- Дуучин Баясгалан-Сүүтэй зүүдэн цомог
Сүүлийн үед зохиолын дуу сонсогч, сонирхогчдын таашаалыг хүлээж байгаа залуу дуучин Баясгалангийн анхны бие даасан цомог болох Сүүтэй зүүдэн цомгоо худалдаанд гарлаа. Энэхүү цомогт түүний хит болж байгаа Ботгоны дуу, Зөвхөн ээждээ дуулах зөөлөн шаргал аялгуу, Монгол Улсын Гавьяат жүжигчин Эрдэнэбаттай хамтран дуулсан Үр минь хүү минь, Ээжийг минь яаж гүйцэхэв дээ, Өвөр Монголын алдарт дуучин Лхасүрэнтэй хамтран дуулсан Арван тавны сар, Чиний минь хайр, СТА дуучин Далантайтай хамтран дуулсан Эрхлэн жаргах бидэн хоёр, Гэгээн совин, Сүүн хайртай ээж, Сэрүүн намар, Сүүтэй зүүдэн, дуучин Жавхлантай хамтран дуулсан Насны хайр, Хонгорхон үр минь, Мөнхрөх ч биш дээ хоёулаа зэрэг 14 хит дуунаас бүрдсэн байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button