Хэл хэлээд өгнө дөө

Хэлний үзүүр хавь зүрх, уушгийг, дунд хэсэг ходоод, нойр булчирхай, элэг, дэлүүг хянаж байдаг. Хэлний голын ховил нурууны байдлыг илтгэнэ. Хэлэнд бага зэргийн өнгөр гарч ирвэл өвчин эхэлж буйн шинж. Өнгөр нь зузаан бол өвчнөө нэлээн тавиад туучихсан байна гэсэн үг.
Өнгөр шардуу өнгөтэй бол ходоод, элгээ үзүүлэх хэрэгтэй. Цагаан өнгөр өтгөн хатах, организмд хортой бодис ихэссэний тэмдэг. Хар хүрэн нь уушиг, дотрын өвин, харлаад ирсэн бол хоол боловсруулах эрхтний өвчин ужиг боллоо гэсэн дохио ажээ. Хэлний ар өнгөртэй бол эмч таны бөөрөнд анхаарах болно. Хэлний үзүүр улайгаад ирвэл зүрх судасны өвчинг хянах хэрэгтэй болох нь.
Хэлний өөрийн өнгө нь бас их мэдээлэлтэй.
Цайвар Эцээл ядаргаа
Улаан Зүрх, уушигны системийн гажуудал, цус болон хурц халдварт өвчин
Хүрэн улаан Улаан өнгөтэйн адил, гэхдээ өвчин газар авсан байна.
Чернелийн өнгө Цус, уушигны байдал хүндэрчээ.
Цэнхэр Зүрх судасны системийн доголдол, уушиг, бөөрний өвчин
Тод хөх Сэхээн амьдруулахаар дамжихаас өөр аргагүй.
Хэлийг эмийн сангуудад худалдагдаж байгаа хэл цэвэрлэгч, эсвэл зөөлөн үстэй сойзоор цэвэрлэх хэрэгтэй. Хэлний цэвэрлэгээ зөвхөн ариун цэврийн асуудал биш, таны хэлэн дээр зурагдсан эрхтнүүдэд ч сайн нөлөө үзүүлнэ.