Цусны даралт ихсэх

Цусны даралт ихэсвэл дараах шинжүүд илэрнэ.
-Толгой байнга өвдөх
-Бага зэргийн хөдөлгөөнд зүрх дэлсэж, амьсгаадах
-Бие суларч, чих шуугих
-Зүүн мөр, цээж рүү үе үе өвдөх
Эдгээр зовиур бусад өвчний үед ч гарах бөгөөд хэрэв цусны даралт ихэссэнийг мэдвэл даралтаа хэмжүүлж байх хэрэгтэй.
Энд нэг зүйлийг анхааруулж хэлэхэд цусны даралт ихсэх нь эхний үед ямар нэг шинж тэмдэг мэдэгддэггүй боловч аюултай шинжүүд илрэхийн өмнө нэг хэсэг буурдаг. Тарган, цусны даралт ихтэй хүмүүс даралтаа байнга хэмжиж байх хэрэгтэй.
Цусны даралт ихсэхээс сэргийлэх болон эмчлэх аргууд
-Тарган хүн турах хэрэгтэй.
-Өөхтэй хоол, ялангуяа гахайн өөх, чихэр, цардуултай хоолноос зайлсхийж гахайн өөхний оронд ургамлын тос хэрэглэ.
-Давсгүй буюу давс багатай хоол ид.
-Тамхи бүү тат. Архи, кофе, цай бага уу.
-Даралт ихэсвэл эмнэлгийн ажилтнууд түүнийг бууруулах эм өгч болно. Гэхдээ турах замаар олон хүн даралтаа бууруулж байгааг анхаарах нь зүйтэй.
Насанд хүрсэн хүний хэвийн даралт нь 120/80 байдаг. 120 нь дээд даралт, 80 нь доод даралт юм. Хэрэв цусны даралт 140/85 байвал цусны даралт төдий л ихэдлээ гэж үзэхгүй. Харин даралт 135/110 байвал даралт ихэссэний шинж юм. Доод даралт 100 хүртэл эмийн эмчилгээг шуурхай хийж, давс багатай хөнгөн хоол хэрэглэх ёстой.
Зарим хүний даралт жигд байнга бага байдаг бөгөөд үүнд санаа зовох хэрэггүй юм. 90/60-аас 110/70 даралттай хүмүүс нь зүрх судасны хямрал, ухаан алдаж унах зэрэг өвчинд өртөх нь үнэхээр бага, урт наслах нь олонтаа.