Яаж нийслэлийн иргэн болох вэ?

Та энд ирэхийн өмнө буух газраасаа эхлээд олон зүйлийг урьдчилан төлөвлөх ёстой. Цагаан утас ажиллуулахаас эхлээд, ТYЦ нээх, жижиг бараа ширхэглэх, бууз хуушуур хийж зарахаас эхлээд гутал тослох хүртэл хүн ам цөөтэй хөдөө нутагт бйдаггүй түмэн боломжө, зах зээл энд бий. Гэхдээ бүгд өрсөлдөөнтэй. Наад зах нь хагас, бүтэн сайнд зөвхөн төрийн албан хаагчид л амардаг гэхэд хилсдэхгүй. Гэхдээ хуучин ном зохиолд гардаг шиг өдөр шөнөгүй зүтгэж мөлжүүлээд байдаг юм бас биш. Хөдөлбөл хөлс гарна, зогсвол зоос алдана гэдэг зарчим үйлчилж байгаа нь тэр. Ухаандаа хашааныхаа үүдэнд гаргасан ТYЦ-нд чинь хагас, бүтэн өдөр гэр зуураа байгаа хүмүүст л хамгийн их ирнэ. Бас орой үдэш ажлаа тарсан хойноо л танайхаас ирж юм авна. Учир нь тэр өдөр ажлын цагаар ажлаа л хийгээд дэлгүүр хоршоо орох завгүй байсан байж таарна.
Ингээд хотын иргэн болоход засаг захиргааны зүгээс юуу шаарддаг тухай өгүүлье. Уул хотын иргэн болох хүн бүрээс олон мянган төгрөгийн хураамж авдаг байсан. Гэтэл Өдрийн сонин-ы сэтгүүлчид үүний эсрэг Дотоодын цагаач гэсэн хэлэлцүүлэг явуулж, түүнийг нь Хүний эрхийн үндэсний комисс дэмжсэнээр эх нийслэлд Монгол улсын аль ч иргэн амьдрах эрхтэй, түүнээс мөнгө авах нь хүний эрхийг зөрчсөн хэрэг гэж үзэн шүүхийн шийдвэр гаргуулж энэ явдлыг зогсоосон юм. Тэгэхээр та хотын иргэн болохын тулд төрд мөнгө тушаах хэрэг байхгүй болсон. Гэхдээ энэ нь хотын иргэн болох өртгийг арилгасан хэрэг биш. Yгүйдээ л хотын төв орох автобус унааны мөнгө хэрэгтэй. Төр гэдэг угаасаа хүнд суртлыг дагуулж явдаг болохоор бүрдүүлэх материал нэлээд бий. Заримыг нь нутгаасаа явахдаа аваад гарах ёстой.

Та хотын иргэн болохын тулд эдгээрийг бүрдүүлнэ.
1.Орон нутгийн шилжүүлэг
2.Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хандаж гаргасан өргөдөл
3.Ажлын байрны тодорхойлолт
4.Паспорт, хүүхдийн төрсний гэрчилгээ, гэрлэлтийн баталгаа
5.Өвчний шалтгаанаар шилжин ирж буй хүмүүс эмч нарын зөвлөгөөний шийдвэр зэрэг бичиг баримтыг бүрдүүлээд өөрийн амьдарч буй дүүрэгтээ хянуулж 23-А маягт авсны дараагаар оршин суугаа хороондоо бүртгүүлээд нэг хувь зурагтай нийслэлийн бүртгэл мэдээллийн албан дээр очиж хаягийн хөдөлгөөн хийлгэнэ. Нийслэлийн бүртгэл мэдээллийн алба Сүхбаатар дүүргийн Тамгын газрын хойд талд байрладаг. Эдгээр товчхон хялбархан мэт цөөхөн дамжлага нь бараг л амьдрах уу, эс амьдрах уу дээр тулах шахуу шалгарлыг тулгаж байгаа юм.
/Шинэ эрин сэтгүүл, 2004.06 сар/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button