Сумогийн тухай…

Дэвжээн дээр эмэгтэй хүн гаргадаггүй хатуу дэг жаягтай. Мөн түүн дээр зөвхөн давс цацдаг нь элдэв муу зүйлээс ариун дэвжээг хамгаалж буй хэрэг юм.
Барилдааны үед өрсөлдөгчөө тойргоос түрэн гаргасан бөхийг ялсанд тооцно. Гэхдээ зөвхөн тойрог дотор унах юм уу, тойргоос гарснаар ялагдахгүй. Өвдөг, хурууны үзүүр зэрэг биеийнхээ аль нэг хэсгээр, тэр ч байтугай хөхөл үс нь газар шүргэхэд ч ялагдсанд тооцдог дэгтэй аж. Мөн тойргийг тэмдэглэж тавьсан тутаргын сүрэлд хөлийнхөө нэг хуруу ч юм уу, өсгийгөөрөө хүртэл ялагдана.
Барилдааны явцад өрсөлдөгчийнхөө үснээс зулгаах, нүд рүү нь чичих, нударгаар цохих, гэдэс, цээж рүү нь өшиглөхийг хатуу хориглодог байна. Жингийн ялгаа байдаггүй тул өөрөөсөө хоёр дахин хүнд бөхтэй ч таарч барилдана.
Жилийн сондгой тоотой сар бүр нийт зургаан барилдаан болох бөгөөд гурав нь Токиод, бусад нь Нагоя, Осака, Фүкүока хотод зохиогддог. Тэмцээн 15 хоног үргэлжилж рикиши буюу бөхчүүд өдөр бүр өөр өөр өрсөлдөгчтэй барилдана.
Барилдааны сүүлийн өдөр хамгийн олон ялсан рикишиг тэмцээний аваргаар тодруулж, эзэн хааны цом болон 10 сая иен буюу 91 мянган ам.доллараар шагнуулдаг. Yүнээс гадна гурван төрлийн шагнал байдаг бөгөөд шукуишогоор екозуна буюу дархан аваргуудыг, озэки буюу аваргуудтай эн тэнцүү үзэлцсэн бөхийг, канто-шогоор сэтгэлээсээ барилдсан бөхийг, гино-шогоор уран барилдаанчийг тус тус урамшуулдаг. Гэхдээ эдгээр шагналыг авахын тулд рикиши 15 барилдаанаас дор хаяж наймд нь ялалт байгуулах ёстой аж.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button