Эрчүүлд хандсан бичил зөвлөмж

Эхнэртээ хүндэтгэлтэй хандаж, бага ч гэсэн зөв юман дээр талархал илэрхийлж бай. Гэхдээ сайн хүн болох гээд магтаж долигноод байх юм уу, бүхний түрүүнд эхнэрийнхээ өмнүүр гүйгээд байх нь тусгүй. Ялангуяа олны өмнө эхнэрээ магтах нь таатай юм биш.
Ханьдаа үнэнч байх нь хослон амьдрахын гол утга учир болой. Гэр бүлийн гадуурхи явдал сайн юманд хүргэдэггүй, харин амьдралд олон талын бэрхшээл учруулж болдог. Байгалиас таны ханьд эмэгтэй хүнд байвал зохих бүх юмыг заяасан. Учир иймд танд илүү дутуу юмны биологийн хэрэгцээ шаардлага гарахгүй.
Би л эр хүн гэсэн шиг эхнэртээ дээрэнгүй хандахаас болгоомжлох хэрэгтэй. Дээрэнгүй зан байдал бол эр хүний хүч чадалтайн илэрхийлэл бус, харин сул дорой өөдгүй хүний шинж мөн.
Эхнэрийнхээ найз нөхөд, аав ээж, ах дүү, ойр дотны хүмүүстэй хүндэтгэлтэй хандах нь түүнд сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Гэхдээ хадмуудтайгаа амьдралын алив асуудлаар хэт хутгалдах нь тийм ч сайн юм биш. Айл бүхэн өөр өөрийн амьдралтай шүү дээ.
Гэр бүлийн амьдрал, хүний секстэй салшгүй холбоотой нэгэн сонин үзэгдэл бол хардалт юм. Анагаах ухааны сэтгэл судлал, сэтгэцийн эмгэг судлалын талаасаа бол хардалтыг энгийн хар, эмгэг хар, улмаар хардалтын дэмийрэл гэж ангилан үздэг. Зөвхөн эр нөхөр нь хань ижлийнхээ бүх юмыг мэддэг, мэдэрдэг чадвартай байх эрхтэй бөгөөд боломжтой. Өөрийнхөө энэ том боломжинд итгэ. Ингэж эс чадах аваас хардах сэтгэл төрж мэднэ.
Гэхдээ хар хэв хэмжээнээсээ хэтэрвэл тун зовлонтой болдог нь харамсалтай. Хэвийн бус хардалттай хүн аль болохгүй, буруутгах тал руу нь төсөөлөн амилуулсаар байгаад өөрийгөө болоод өрөөл бусдыг түвэгтэй байдалд оруулж, дарамталдаг. Эмгэг хардалттай хүнд хардахгүй юм гэж байхгүй. Таньдаг таньдаггүй, хөгшин залуу, тэр ч байтугай хамтаан садан, ах дүү нартай нь холбож сэрдэнэ.
Хардалт архидалттай хамсарвал бүр түвэгтэй болдог. Уучихаараа хань ижлээ элдвээр гоочлон, хардаж сэрдээд байдаг хүн бол архинд автаж, эвдэрч байгаагийн шинж болно. Ийнхүү хардалт олиггүй бусармаг хүний ад сэтгэлийн үр дагавар болох тул энэ муу үйлээс ангид байж, уужуу ухаалаг_ яваарай.
Гэр бүлд архидалтаас үүдэлтэй хор уршгийг тоочвол даанч их юм. Хэрүүл маргаан, зөрчил, хардалт сэрдэлт аль болохгүй муу муухай юм архинаас үүдэн гарна. Сексийн эрүүл сайхан мэдрэмж, таашаал арилан, хань ижил нь гутран дутагдах болно. Архичин хүний эхнэр, хүүхэд түүнийг согтуу ирэх вий гэхээс үнэн залхдаг. Иймийн учир архи гэдэг албин чөтгөрөөс сэрэмжтэй явах нь эр хүний эрхэм ухаарал байвал юутай сайхан.
Гэр орны ажлыг хүнд хөдөлмөрт тооцдог. Эхнэрийгээ гэр орны нэг хэвийн, хэвшмэл түвэгтэй ажлаас үе үе ч боловч чөлөөлөх боломж олгож, ганцаардал уйтгарлалд оруулахгүй байх нь эр хүний асуудал.
Эр хүн айл гэрийн эзэн ч гэлээ юм болгон дээр захирангуй хандахаас болгоомжлох хэрэгтэй. Бардам дээрэнгүй зан сайхан байхгүй. Амьдралд дандаа инээж байх боломжгүй ч уур уцаартай байх нь хэн хэндээ түвэгтэй. Манай ард түмэн Уур биеийг зовооно, уул морийг зовооно гэж тун ч мэргэн сургажээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button