УИХ даргаа сонгож чадалгүй зургаа дахь удаагаа завсарлалаа

УИХ-ын өнөө өглөө 9.00 цагт эхлүүлэхээр өчигдөр зарласан. Гэвч намуудын зөвшилцөл явагдаж дуусаагүй гэх шалтгаанаар 15.00 цаг хүртэл хойшлуулсан юм. Эх орон-Ардчилал эвсэл, МАХН-ын шинээр сонгогдсон гишүүд Төрийн ордны Б, Г танхимуудад хаалттай хуралдаж УИХ-ын даргад хэнийг нэр дэвшүүлэх талаар ярилцаж байна. Нам, эвслийн дарга нарын тайлбарласнаар маргаашийн хуралдаанаар УИХ-ын дарга суудалдаа залрах бололтой. 15.00 цагт үргэлжилсэн чуулганы хуралдааны ирц хангалттай байсан тул Дэмбэрэл гишүүн хуралдааныг эхлүүлсэн юм.
МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Идэвхтэний саналыг Эх орон-Ардчилал эвслийн ерөнхий менежер Энхсайхан дэмжиж байгаагаа илэрхийлснээр маргааш өглөө 10.00 цагт чуулганы хуралдаан үргэлжлэхээр боллоо.
/MN-25/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button