Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавилаа

Уг албан тоотод Монгол Улсын Их Хурал 2004 оны долдугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Yндсэн хууль зөрчсөн тухай асуудлыг хянан шийдвэрлүүлэх тухай тогтоол, мөн энэ сарын 22-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, техникийн хамтын ажиллагааны тухай БНМАУ-ын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулиуд, Бямбадоржийг УИХ-ын дэд дарга, гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх, Чинбатыг Yндсэн хуулийн Цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай, Yндсэн хуулийн Цэцийн гишүүнд томилох тухай тогтоолуудыг тус тус батлан ирүүлснийг судлан үзлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Yндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ын дөрөв дэх удаагийн сонгуулийн анхдугаар чуулганыг товлон зарлаж уг чуулганы ажиллагаа албан ёсоор эхэлсэн байхад өмнөх сонгуулиар байгуулагдсан УИХ чуулсан төдийгүй эрх зүйн дагаваргүй шийдвэр гаргасан нь Yндсэн хуулийн гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж тэр үзсэн байна. Эдгээр тогтоолуудад бүрэн эрхийнхээ дагуу хориг тавилаа гэж Ерөнхийлөгчийн хэвлэл, мэдээллийн албанаас манайд мэдээллээ.
/MN-25/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button