Зуны сарыг зугаалж туулах уу

Одоо Их хуралд шинээр сонгогдсон эрхэм гишүүд, улс төрийн намынхан л амьсгаа дээгүүр гүйлдэж байна. Бусдаараа нийслэлчүүд эмралтын байдалтай болжээ.Өнөө зун наадам олонтой. Улсын их баяраар эхэлсэн нэадам Их хурд-аар залган, олон сумдын 80 жилийн ойгоор үргэлжилж, одоо л нэг дуусах шатандаа орж. Одооноос хөдөенийхөн хадлан бэлтгэл гээд намрын ажилдаа жигдэрч орлоо хэмээн харъяа яамнаас нь мэдээлэв. Хадлан, тариа, мод бэлтгэх гээд одоо амжуулахгүй бол хождох цаг үеийн ажлууд өрнөж эхлэв бололтой, хөдөөд. Харин хотын амьдрал ид жигдэрч, оюутнууд цуглан, хүүхдүүд хичээлдээ орох хүртэл бүтэн сарын зай байна. Энэ хугацаанд хөдөөг зорьсон аялал тасрахгүй.
Манайхан амралтаа зугаатай, сонирхолтой өнгөрөөх аргын нэгээр ихэвчлэн тойрон аяллыг сонгодог. Гэрбүл, найз нөхөд, хамт олноороо нийлж байгаад хоёр гурван машинтай гарч өгнө. Хэдий дотоодын аяллыг эохион байгуулж байгаэ газрууд байгаа боловч түүнд хандахаасаа өөрсдөдөө итгэх нь илүүтэй аж. Гэхдээ тэд аяллын хөтөлбөрөө яаж зохиодог юм бол. Өнөөдөр Улэанбаатараас гараад маргааш Хархоринд очно. Тэндээсээ цаащаа яаж тэдэнд эргэж ирнэ гэсэн битүү төлөвлөгөө хөзөр, бөмбөг зэрэг хэдэн тоглоомоос илүү нарийн хөтөлбөр гаргаж чаддаг болов уу.
Үүнийг сонирхохоос урьтан жуулчны байгууллагуудын аяллын хөтөлбөрийг со-нирхлоо. Тухайлбал, Жуулчин компани эх орны үзэсгэлэнт бухий л газар руу явах аяллын маршрут, хөтөлбөртэй. Үүнд ихэвчлэн гадаадын жуулчид хамрагддаг. Жишээ нь, үйлчлүүлэгчээ өглөө нисэх буудал дээр тосч аваад, сонгосон буудалд нь хүргэнэ.
Тэнд хоол идсэний дараа Үндэсний түүхийн музейтэй танилцуулж, эртний үлэг гүрвэлийн яс зэргийг үзүүлнэ. Дараа нь Зайсан толгой дээр гарч Улаанбаатар хотын ерөн-хий зургийг харна. Орой нь буудалдаа ирж хоолоо идээд амарна. Маргааш нь өглөө эрт цайгаа уугаад Гандан хийдтэй танилцана… гэх мэтхөтөлбөр гаргаж ямар унаагаэр явах, хөдөө хаана хоноглохоос эхлээд хамгийн сүүлд үдэж гэргаж өгөх хүртэл бүх зүйлийг нарийвчлан тусгажээ.
Манайхан аян замд цаг товлохыг цээрлэдэг. Гэхдээ л аялалд ямар нэг сонирхолтой хөтөлбөр гаргаж яабал үүрэглэж сууснаас илүү. Одоо таны аялалд бага ч атугай нэмэр болохуйц хөгжилтэй бяцхан зөвлөгөөг санал болгоё.
Хамгийн мэдлэгтэй бас ярианы баялагтай нэгийгээ аяллын хөтөч болгочих. Тайлбарлан таниулах үүрэгтэй тэр хүн эамын турш үзсэн харсан, дуулсан сонссоноо бусдадаа хуучилж яваг. Танай баг нэгдсэн зохион байгуулалттай байхын тулд хамгийн туршлагатай нэгийгээ ахлагчаар сонго. Бэс хоолны даамлаа томилж энэ талын асуудлуудаа түүнд даатга. Хэн хоол хийх, ямар хоол идэхийг даамлын үгээр шийднэ. Бас өөр нэгэндээ ёслол хариуцсан дарга гэсэн сэтэр зүүлгээд бүхий л тоглоом, наргиан цэнгээнийг хариуцуул. Эдний хэн нь ажлаа хамгийн сайн хийснийг аяллын эцсийн өдөр дүгнэж болно. Тухайлбал, ёслол хариуцсан хүн л гэхэд өдөр тутам жижигхэн сонирхолтой тэмцээн зохион, хүүхдүүдийн дунд ч хөгжилтэй тоглоом тоглуулж болох. Багийн ахлагч аялагчдаа өглөөний цайны дараа хөнгөхөн явган аялал хийлгэх гээд санаа сэдлүүд дүүрэн байна шүү дээ.
Хөтчийн үүрэг ч багагүй. Урт эамд тэрээр өөрөө ярихаас гадна хамгийн сур-гамжтай эсвэл хамгийн хөгжилтэй бодит түүхийг бусдаараа яриулж болно. Зарим аялагчид өөрсдийн сайн танил хөгжилтэй нэгнийг багтаа нэгтгэн урт замыг уйдахгүй өнгөрөөдөг гэнэ лээ.
Аялалд хамгийн чухал үүрэгтэй хүн бол хоолны даамал. Амралтад явахыгаа манайхан тарган мах идэх, архи айраг уухгүйгээр төсөөлдөггүй. Идэж байхдаа сайхан ч хожим хойно нь ходоодны өвчин дагуулах ийм хооллолтоос аль болох татгалзахзахыг хоолны даамал зохицуулах хэрэгтэй. Эрүүл хооллолтын нэг хэлбэр нь багахан өлсөөд авах гэнэ. Нэг өдрийг цагаан хоолоор өнгөрөөх, оройдоо айраг таргаар хооллох гээд хөдөө явж байхад нэг их бэрхшээлтэй биш алхмуудыг энэ эрхэм зохицуулж, бусдынхаа эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй.
За тэгээд унаа тэрэгнийхээ бүрэн бүтэн байдлыг хангах нь хамгийн том асуудлын нэг нь. Саяхан тойрон аяллаар явж байсан хэсэг эмч нарын машин техникийн бүрэн бус байдлаас болж онхолдсон мэдээ байна. Азаар хүний амь эрсдээгүй ч зугаалахаар явсан хүмүүс эмнэлгийн машинаар эргэж иржээ.
Унаа тэрэг чинь бэлэн болж, ачаа бараагаа янзалсан бол таныг аян замдаа сайн яваарай гэж ерөөе. Нэг зүйл сануулахад, санаандоромгүй сайхаи аялал хийсэн бол бидэнд хандаарай, Бусдад үлгэр болохуйц хамгийн сайхан аялал зохиосон багийн тухай бид харамгүй мэдээлэх болно.
(өдрийн сонин 2004.07.29 187)