Жижиг Сүхбат биш том Далай аварга боллоо

Нэг л өдөр заалны барилдаанд Сүхбат хүү тухайн үед хэн ч хазайлгаж байгаагүй Бат-Эрдэнэ аваргыг хоёрын даваанд орхив. Тэр барилдааныг үзэгчид тохиолдлын чанартай гэж бодсон ч байж болно. Одоо бодоход таны дараагийн залгамжлах аварга нь би шүү гэсэн дохио байж. Тэр цагаас л хойш үзэгчид, бөх сонирхогчид жижиг Сүхбат гэдэг нэр оноож барилдаан болгонд үгүйлж хардаг, Сүхбатгүй барилдаан давсгүй хоол шиг болдог боллоо. Тухайн үед Улсын гарьд Пунцагийн Сүхбат ид сайхан барилдаж, Улсын начин Дэлээбазарын Сүхбат шаггүй сайн барилдсан үндэсний бөхийн барилдаан гурван Сүхбаттай болсноос ч тэр үү ямарч л байсан жижиг гэдэг нэр оногдсон юмдаг. Бөх сонирхогч миний бие тэр хүүг барилдаж эхэлсэн тэр цагаас өнөөдрийг хүртэл улаан фэн нь болж явна. Гэхдээ фэн байхад учир начир бий. Яг юунд нь вэ? Уран хурц барилдаанд нь уу, дэвээ шаваа гараанд нь уу, эр зориг самбаа, хатуужил, тэвчээрт нь үү?
Жижиг аварга бол эл бүгдийн цуглуулга, бөх хүн, эр хүнд байх ёстой зан чанар бүгдийг агуулсан сайхан бөх, тиймийн учир би улаан фэн нь болсондог уу. Жижиг Сүхбат гарч ирсэн тэр цагаас залуучууд маань том бөхтэй барилдах арга зам, тэмцэлд суралцсан ч гэж болно. Спорт бол тэмцэл юм шүү, уравгар хулчгарын боол биш, тулаан тэмцээний талбар гэдгийг жижиг Сүхбат нээж өгснөөрөө Монголын үндэсний бөхийн ардчилагч гэсэн ч болох юм. Ардчиллыгонолоор биш практикаар харуулсан бөх бол А.Сүхбат юм. Миний бодлоор том хүн жижиг болох муухай, харин жижгээс томрох нь эр зоригийн болон эр хүний шинж чанар мэн гэж ойлгоно. Хөдөлмөр, хичээл зутгэл, эрэмгий зоримог шинж чанар жижгийн жижигхэн эрийг ч том болгодог гэдгийг харуулж байна. Жижгээ аваргыг багад нь Улаанаа гэдэг байсан гэнэ лээ. Улаанаа гэдэг нэрийг манайхан дутуу төрсөн, давжаа биетэй ч юм уу, борогшуу өсч хацар нь сайртсан хүүхдэд л өхөөрдөж өгдөг. Тэгвэл өнөөдөр Улаанаа Далай аварга болжээ. Эл бүгдийн цаана удмын болон цусан генийн зүйл байгаа боловч мэн л зориг тэвчээр, хөдөлмөр л харагдаж байна. А.Сүхбатыг Далай аварга болоход нь өрсөлдөгчид болон атаа хорсол дээрэлхэл дарангуйлал бүгд хурцалж өгсөн. Хэрэв аварга маань ноомой даруу, гүндүүгүй зантай, залхуу хойрго байсан бол сайндаа л аймгийн цолтой байх байсан болов уу. Шонхор бөхийн дэвжээний аймгийн арслан Сүхбат болсон тэр цагаас л хурц хурц хайрга, точил, хуурай, эрөвтлүүд хөөрхийсийг урж эхэлсэн тэр цагаас л ир нь улам хурцлагдаж ирсэн дээ. Сонирхогчдын сумо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга болоход нь нэртэй, цуутай
бөхчүүд маань хориг саад хийж, их аварга Х.Баянмөнхийн хүргэн болоход нь нутаг усныхан нь муулан шоолж, хорсч 80 жилийн ойгоор 10 даван түрүүлэхэд нь наадмын комисс Далай аваргыг нь дарж, хоёр дахиа түрүүлэхэд нь сэргээш мэргээш гэж дөвчигнөж, бүр барилдах эрхийг нь хасна ч гэх шиг. Сонин хэвлэлээр элдвээр бичиж мөлийлгөх гэж их үзсэн дээ. Даравч далдайна… Далай аварга Сүхбат боллоо
Дараа нь авах Даян аварга, Дархан I аварга ойрхон байна. Одоо аварга маань жижиг биш томоос том Сүхбат болжээ. Өөрийн гарын шавьтай, шавь нар нь улсын цолтой бөхчүүд болж эхэллээ. Хөдөлмөр зүтгэлийнх нь үнэ цэнэ харагдаж байна.
Алдарт аваргуудын яг арынх нь залгамж үе (Х.Баянмөнх, Ж.Мөнхбат, Ц.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ)
Ард олондоо нэртэй, хүндтэй сайхан байна.
Жижиг Сүхбат биш том Далай аварга боллоо
Ард түмний хайр хүндлэлд жижиг байхаас том байх нь илүү хүнд. Төр засаг ч гэсэн гавьяаг нь үнэлэх ёстой. Чөлөөт бөхийн азийн авэргын мөнгө, хүрэл медаль, сонирхогчдын сумо бөхийн дэлхийн хошой аварга, Монголын үндэсний баяр наадамд гурвантаа түрүүлсэн, шавь нар нь алдар цолоо дуудуулсан улсын цолтой бөхчүүд болсон нь А.Сүхбатын гавьяа мөн. Гавьяаг гавьяатаар нь мялаадаг төр мину.
Хүний их эмч, бөх сонирхогч М.НОРОВРИНЧИН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button