Хөгшчүүдийг дээрэмддэг болжээ

Өөрийгөө хамгаалах чадваргүй итгэмтгий хөгшчүүд хүний ярьсан ярианд хууртагдаж ээмэг, бөгж, гинжээ алдах тохиолдол олширч байгаатай холбогдож цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
-Энэ үйлдлийнх арга нь гэвэл та гадуур зугаалж явахад, эсвэл дэлгүүр хоршоогоор орохоор явах замд тань Та манайхаас зохиож байгаа сугалаанд оролцооч. Ганц хоёр тоо хэлээч гэж тоо хэлүүлээд тоо хэлэнгүүт нь Та манай азтан боллоо, сугалаанд хожлоо. Тиймээс энэ сугалаанд хожсон гэдгийг чинь батлахын тулд бид нар цаад дарга нартаа ямар нэгэн бичиг баримт, эд зүйл хэрэгтэй гээд бичиг баримт байхгүй бол ээмэг, бөгжийг чинь авчихъя гэж хэлээд залилаад авчихдаг. Гадуур явахдаа, нар салхинд суухдаа хоёр гурваараа явж байгаа янз бүрийн улсуудаас сэрэмжилж ойр хавьдаа хүн байвал дуудаж болгоомжтой байхыг анхааруулж хэлэх нь зүйтэй байх гэж бодож байна.
/MN-25/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button