Солонгосоос 140-өөд хүүхэд ирлээ

2003-2006 оны хооронд Монгол улсад хэрэгжих Нийгмийн цогц суурь үйлчилгээ төсөл нь Баянгол дүүргийн 133, 141 дүгээр цэцэрлэгт нээлтээ хийлээ. Энэ төслийг НЇБ, БНСУ-ын Їндэсний хорооныхон өөрсдийн санхүүжилтээр хийж байгаа юм. Өнгөрсөн оноос эхлэн сургуулийн өмнөх боловсрол олгогдоогүй 120 гаруй хүүхдийг хамруулж, дээрх цэцэрлэгүүдэд сургалтын анги нээсэн. Баянгол дүүрэгт худаг барьсан. Одоо ирэх хичээлийн жилээс сургуулийн өмнөх боловсрол олгогдоогүй 500-гаад хүүхдэд тусгай анги нээсэн гээд олон зүйлийг хийсэн байна.
-Баянгол дүүргийн IX, X хороонд хэрэгжиж буй Нийгмийн цогц суурь үйлчилгээ хөтөлбөрийн хүрээнд 2003 оноос эхлэн 9 төсөл хэрэгжсэн. Энэ төсөл маань 2006 он хүртэл хэрэгжих байгаа юм. Төслийн хүрээнд өнөөдөр манай дээр Солонгосын үндэсний хорооны гишүүд, мөн Солонгосын хүүхэд багачууд ирээд төсөлтэй танилцаж, монгол багачуудтайгаа хамтарч ажил хөдөлмөр хийхээр ийм ажил явагдаж байгаа юм.
-Бидний ирсэн зорилго бол Солонгосоос 140-өөд хүүхэд ирлээ. Монгол хүүхдүүдтэй ирээд найзалж нөхөрлөж, бие биенийхээ амьдралтай танилцах зорилготой ирсэн. Бид нар бол хүүхдийн төлөө байгууллага, та бүхэн мэдэж байгаа. Монголын хүүхдүүдийн сайн сайхны төлөө ажиллах хүсэлтэй учраас бид нар хандив өргөдөг юм.
Нийгмийн цогц суурь үйлчилгээ төсөл нь хүүхдийн хүсэлтийг хянан, жирэмсэн эхийн болон 0-4 настай хүүхдэд анхаарал тавьж, олон талын тусламж үзүүлдэг юм. Энэ төслийн хүрээнд 100 гаруй солонгос хүүхэд Монголд найз нартаа туслахаар хамт ирж өнөөдөр хийх ажлаа хүлээн авсан юм.
/MN-25/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button