Анхдугаар чуулганы хуралдаан дахин хойшлов

Гэвч УИХ-ын даргыг сонгох асуудлаар нэгдсэн зөвшилцөлд хүрэх ажил дуусаагүй тул үдээс хойш 15.00 цаг хүртэл завсарлага авах саналыг эвслийн тапаас гар-гаж хурал даргалагч Д.Дэмбэрэл ёсоор болголоо. Гишүүн Ц.Нямдорж дахин цугларахдаа ирцдээ анхаарахыг сануулж байсан.
Нам, эвсэл тус тусдаа хуралдсаар 15.00 цагт Эх орон-Ардчилал эвслийн гишүүд чуулганы хуралдааны танхимд орж ирлээ. Арваад минут өнгөрсний дараа Ардчилсан намын дарга М.Энхсайхан МАХН-ын бүлэгт зөвшилцөх шаардлага байх шиг байна. Түр хүлээе гэсэн санал гаргалаа. Түүний хэлснээр хоёр тал нийт дөрвөн баримт бичиг солилцоод байгаа аж. Хамгийн сүүлд эвслээс явуулсан бичигт МАХН гарын үсэг зурахыи тулд завсарлага авах шаардлага гарах байх гэж М.Энхсайхан дарга хэлж байв. Хурал даргалагч Д.Дэмбэрэл 15.23 цагт танхимд хүрэлцэн ирлээ.
Эвслийн гишүүд түүнийг Даргаа, цагаа барья хэмээн хошигнож угтав. Эрхэм гишүүдийг хуралдаа ирэхийг хурал даргалагч урихад МАХН-ын гишүүд бөөнөөрөө Ерөнхий сайдын танхимд морилдог хаалгаар орж ирсэн юм. Д.Дэмбэрэл дарга 64 гишүүн хуралдаанд хүрэлцэн ирснийг мэдэгдээд хуралдааныг үргэлжлүүлэх санал тавьж УИХ-ын даргыг сонгох асуудлаар нам, эвсэл зөв-шилцөлд хүрч чадсан эсэхийг лавлалаа. Гишүүн Д.Идэвхтэн зөвшилцөөн үргэлжилж буй ч хараахан дуусаагүй байгааг танилцуулаад маргаашийн (өнөөдрийн) 10.00 цаг хүртэл завсарлага авах санал тавилаа. Хурал даргалагч зөвшилцлийг шуурхай явуулж чуулганыг хуралдуулах хэрэгтэйг анхааруулаад чуулган үргэлжлэх боломжгүй байгаа тул маргаашийн 10.00 цаг хүртэл завсарлуулахаар алхаа тогшлоо. Эвсэл, МАХН-ын гишүүд тус тусдаа хуралдахаар явав.

Юунаас болж чуулган завсарлав
МАХН-ын гишүүд УИХ-ын даргыг зөвшилцөн сонгохыг иэн тэргүүнд тавьж байгаа. Харин эвслиинхэн МАХН-аас нэр дэвшүүлэх УИХ-ын дарга төдийгүй Ерөнхий сайдын нэрийг эвслээс дэвшүүлэн зөвшилцөх, нэр дэвшигч тус бүрийг намын бүлгүүд харил-цан дэмжих, Засгийн газрын гишүүд, УИХ-ын байнгын болон дэд хорооны дарга нарыг МАХН, Эх орон-Ардчилал эвслээс тавь тавин хувийн харьцаатай сонгох, МАХН-аас нэр дэвшигчдийг эвсэл, эвелээс нэр дэвшигчдийг МАХН бүлгээрээ дэмжих саналыг багцаар нь зөвшилцөх хүсэлт гаргаад байгаа аж. Маргаантай тойргуудын асуудлыг яаравчлан зөвшилцөх санал ч тавьсан. Хоёр тал өчигдөр 18.10 цагт уулзан харилцан санал солилцжээ. МАХН эвслийн саналын хариуг өнөөдөр өглөө 09.00 цагт өгөхөөр болсон байна.
Эвслийн удирдлага М.Энхсайхан, Б.Эрдэнэбат, С.Оюун нар уулзалт бүрт тогтмол өөрсдөө оролцож байгаа бол МАХН-ын бүрэлдэхүүн байнга өөрчлөгддөг гэнэ. Сүүлийн үед Н.Энхбаяр дарга чуулганы хуралдаанд орж ирэх нь харагдахгүй байгаа бөгөөд гишүүн Д.Идэвхтэн намаа төлөөлөн санал гаргаж байгаа юм.

Гадаадынхан үйл явдлыг сонирхож байна
Чуулганы хуралдаан удаа дараа завсарлаж байгаа ч товлосон цаг бүрт Монголд ажиллаж байгаа олон улсын байгууллагын төлөөлөгчид, зарим орны Элчин сайдын яамны дипломат ажилтиууд байнга хүрэлцэн ирж ажиглаж байна. Ялангуяа АНУ-аас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд хатагтай Памела Слуц улс төрийн ажилтныхаа хамт олон удаа тааралдаж байсан. Манайд байнга суудаг гадаадын хэвлэл, мэдээллийн байгууллагын сэтгүүлч, сурвалжлагчид мэргэжил нэгт монгол нөхдийнхөө хамт халуун үйл явдлыг чуулганы танхимаас сурвалжилж дэлхий нийтэд мэдээлж байна. Ройтерс, Синьхуа агентлаг, Герман, Хятадын бусад сонин, хэвлэлийн сэтгүүлчид тэдний тоонд ордог.

Монгол-Хятадын парламентийн бүлгэм байгуулах нь
УИХ дотор Монгол-АНУ-ын, Монгол-Оросын гээдолон парламентын бүлгэм ажил-ладаг. Хэдийгээр анхдугаар чуулган гацаатай байгаа ч эдгээр бүлгэмийг эмхлэн байгуулах нь зүйтэй гэж зарим санаачлагатай гишүүн үзжээ. Тэдний ууган нь Монгол-Хятадын парламентын бүлгэм байх бололтой. Эвслээс сонгогдсон эрхэм гишүүн М.Зоригт энэ бүлгэмийг амлан авч гишүүдээ бүрдүүлэх ажилд орсон байна.
(өдрийн сонин 2004.07.29 187)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button