Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавив

Уг албан тоотод Монгол Улсын Их Хурал 2004 оны долдугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн тухай асуудлыг хянан шийдвэрлүүлэх тухай тогтоол, мөн оны долдугаар сарын 22-ны өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Техникийн хамтын ажиллагааны тухай БНМАУ-ын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрииг соёрхон батлах тухай, хуулиуд, Ж.Бямбадоржийг УИХ-ын дэд даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай, Ж.Бямбадоржийг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх тухай, Н.Чинбатыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай, Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг томилох тухай тогтоолуудыг тус тус батлан ирүүлснийг судлан үзэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ын дөрөв дэх удаагийн сон-гуулийн анхдугаар чуулганыг товлон зарлаж, уг чуулганы ажиллагаа албан ёсоор эхэл-сэн байхад өмнөх сонгуулиар байгуулагдсан УИХ чуулсан төдийгүй эрх зүйн үр дагавар бүхий шийдвэрүүд гаргасан нь Үндсэн хуулийн гурав-дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27 дуга ар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус харшилсан гэж үзэж байна.
Иймд Улсын Их Хурал 2004 оны долдугаар сарын 9-ний өдөр баталж, мөн өдрийн 23.30 цагт ёсчилж, долдугаар
сарын 26-ны өдрийн 9.30 цагт Ерөнхийлөгчийн Тамгын га-зарт ирүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн тухай асуудлыг хянан шийдвэрлүүлэх тухай 35 дугаар тогтооп, 2004 оны долдугаар сарын 22-ны өдөр баталж, мөн өдрийн 12.20 цагт ёсчилж, 14.55 цагт Ерөнхийлөгчийн Тамгын гаэарт ирүүлеэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Техникийн хамтын ажиллагааны тухай БНМАУ-ын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрииг соёрхон батлах тухай хууль, Ж.Бямбадоржийг УИХ-ын дэд даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай 36 дугаар тогтоол, Ж.Бямбадоржийг Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай 37 дугаар тогтоол, Н.Чинбатыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай 38 дугаар тогтоол, Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг томилох тухай 39 дугээр тогтоолыг тус тус бүхэлд нь хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэж, Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу хориг тавьж байна гэж Ерөнхийлөгчийн Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.

/olloo.mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button