Шоколадтай бялуу

Бэлтгэх
Бялууг бэлэн болмогц жигнэх ёстой учраас эхлээд шарах шүүгээг 1800 /тр.6/ хүртэл халаана. Жигнэх савны дотор талыг маслаар тослоод, дээгүүр нь бага зэрэг хуурай гурил цацна.
Холих
Том саванд ус буцалгаад, дээр нь өөр сав тавина. Хоёр дахь саванд 250 гр элсэн чихэр, 6 ш өндөг хагалж хийнэ. Хөөсөртөл нь сайтар хольж хутгана.
Зуурмаг бэлтгэх
Савтай хольцоо уснаас гаргаж, цааш үргэлжлүүлэн хутгана. 250 гр гурил, 1 уут ванилин нэмж хийнэ. Сайтар хутгаад дараа нь 125 гр жижиглэж хэрчсэн масло нэмнэ. Модон халбагаар сайтар хурдан хутгана.
Шарах
Тосолсон хэвэнд зуурмагийг хийж, 35 минут шарна. Хэвнээс нь гаргаж хөргөнө.
Кремний жор
Жигнэсэн бялууг хөндлөнгөөр нь хоёр хуваана.
Крем бэлтгэхэд дараах зүйлс орно. Їүнд 200 гр хайлуулсан шоколад, 50 мл цөцгий, 1 уут ванилин /6 гр/.
Шоколадны крем бэлтгэх
Буцалж буй савтай усан дээр өөр нэг сав тавиад 200 гр шоколадаа хайлуулна. Саванд 50 гр цөцгий, 1 уут ванилин хийж цахилгаан хутгуураар хөөсөртөл нь хутгана. Хайлуулсан шоколадыг дээр нь хийж холиод, цахилгаан хутгуураар үргэлжлүүлэн хутгана.
Эцсийн шат
Хуваасан бялууныхаа нэг талд нь бэлдсэн кремийн 1/3-ийг түрхээд, нөгөө талыг нь давхарлаж тавина. Бялууг бүхэлд нь үлдсэн кремээр бүрнэ. Хөргөгчинд хэсэг хугацаанд байлгана.