Кино урлаг

Аппарат хэрэгслийг тун удалгүй сайжруулж эрчимтэй хөгжин урлагийн маш том салбар болжээ. Америкт энэ урлаг ихэд хөгжин Лос Анжелос хотын дэргэд Холливүүд хэмээх ууланд киноны олон компани бөөгнөрөн асар том үйлдвэрлэл байгуулав. 1927 онд анхны дуутай кино, 1949 онд анхны өнгөт кино буй болов.
Киноны анхны аппарат секундэд 16 зураг өнгөрүүлдэг байсан учир тэр үеийн киноны дүрс эвгүй сонин хөдөлгөөнтэй байжээ. Удалгүй 24 кадр эргүүлдэг болсноос амьд юм шиг болжээ. Учир нь 1950-иад оны үеэс нэмээд 25 дахь кадрыг ашиглах санаачлага гарав. Фишерийн 25 дахь кадр гэдэг энэ үзэгдэл нь тухайлбал Кока коланы шилтэй зураг тавьчихад хүн хардаггүй, харин далд ухамсарт нь нөлөөлсөн байдаг учир кино тарангуут хүмүүс ам нь цангачихсан Кока кола ихээр уух жишээтэй. Хүний далд ухамсартай харьцдаг энэ аргыг хожим хуулиар хоригложээ.
1960-аад оноос киног өргөн дэлгэцийн болон стерео хийж эхэлсэн байна. Тэр байтугай үнэртэй кино ч хийж үзсэн боловч амжилт муутай өнгөрөв. Юу гэвэл танхимд тарсан түрүүний үнэрийг хөөж гаргахад хэцүү, дараагийнхтайгаа холилдчихдог байжээ.
Телевиз буй болсноос болоод кино нэг хэсэг уналтанд орсон авч кино үйлдвэрлэгчид дахин хүн татах арга бодож олсон нь дууны болон дүрсийн давтагдашгүй эффектүүд юм. Мөнөөх алдарт Титаник киног зурагтаар үзэх, театрт үзэх хоёр тэнгэр, газар шиг ялгаатай аж. Орчин үед тусгай болон компьютерийн эффект их хэрэглэх болсноос өртөг нь их өсчээ. Тухайлбал, дээрх Титаник-ийг нийт 260 сая доллараар бүтээсэн байна. Харин дэлгэцэнд гарсан жилээ 900 сая доллар олсон гэнэ.
/Шинэ эрин сэтгүүл, 2004.05 сар/