Хадгаар мөнгийг орлуулж байжээ

Монголчууд шиг хадгийг үйл бүхэнд өргөн дэлгэр хэрэглэдэг ард түмэн ховор. Хадгийн хэмжээ олон янз. Хамгийн бага хадаг 24-28 см, дунд хэмжээний хадаг 140-149 см, том хэмжээний хадаг 335-358 см байдаг байна. Мөн 150 м их том хадаг ч байжээ.
Монголчууд хадгийг энгүүн байдлаар хоёр гардан тэнүүн сайхан барихад зориулан уртааш нь гурав нугалж эвхдэг. Хадгийн эвхээсийн амыг барих хүний өөдөөс харуулан барьдаг нь хоргүй ариун, хиргүй тунгалаг, сэвгүй сэтгэлийн хариу нэхээгүй бэлэг минь эрхэм танд өлзий буян болог гэсэн утгатай бөгөөд саваар зүйрлэн үзвэл бөглөө, тагийг нь онгойлгон өгөхтэй төстэй хэрэг юм. Харин хүлээн авагч хоёр гардан тосоод хадгийн толгой талыг баруун гар дээрээ тавьж, уг талаа зүүн гар дээрээ эвхэн нугалдаг нь хадгийн дээрх бэлгэдэл төгс хээ угалз, утга төгөлдөр үг, үзсэг зэргийг уруу нь харуулахгүйг хичээж буйн хэрэг аж.
Монголчууд хадгийг барих, тавих олон янзын нэрлэлттэй. Хадаг өргөх, тавих, барих, зүүх, уях, хив татах буюу сэтэррлэх, яндар өргөх, гар цайлгах, бэлэг өгөх, дашлуулан барих гэх мэт.
Төв Халхад Бурхантай хадгийг эцэг эхэд, тахилтай хадгийг бусад хүндэтгэх хүнд, Нанжвандан хадгийг хүн нутаглуулах, оршуулах, газар гуйхад тус тус хэрэглэнэ.
Насны шүтээн Аюуш бурхны дүртэй хадгийг вандан, солонгын өнгийг торгон утсаар ороож гаргасан хадгийг соном, цэцгэн хээтэй, 40-60 см урттай жижигэвтэр хадгийг даш, ямар нэгэн хээ хуаргүй хадгийг самбай хэмээн нэрлэнэ.
Түүнчлэн хадаг олон өнгөтэй бөгөөд цагаан хадгийг дээд хүндэтгэлийн, шар хадгийг шашин номын, ногоон хадгийг уул ус, газар тэнгэрийн тахилга, тайлгын , улаан хадгийг гал голомтын тахил, заслын, хар хадгийг хэл ам, эрүүл тэмцлийг дарах, хөх цэнхэр хадгийг өргөн түмний өдөр тутмын үйл хэрэгт ашигладаг байна.
Хадгийг монголчууд зөвхөн хүндэтгэл талархал, найрамдал нөхөрлөл, өршөөл уучлал зэрэгт хэрэглэхээс гадна нандигнан хадгалдаг байжээ.
Нүүдэлчин монгол айл бүр хадаг, аргамжаа, усгүй хар архи гурвыг үргэлж хадгалдаг заншилтай байсан бөгөөд хадаг тогтвол буян тогтоно гэж үздэг байжээ.
Монголчууд хадгийг угаах, огтлох, дээгүүр нь алхах, доор газар тавих, хувцас хунар, ор дэртэй хутгахаас ихэд эмээж, хатуу цээрлэдэг байжээ.
Нэгэн үе хадгийг мөнгөний оронд таваарын гүйлгээнд гаргаж байв. Хадагны их бага, нэр төрөл, өнгө будаг, яс чанар харилцан адилгүй байдаг нь үнийн зөрүүг тооцох үндэс юм. Баримт түшиглэвэл Манжийн хаан Цзайтянийн ноёрхлын үе буюу Бадаргуулт төрийн тавдугаар /1879/ оны нэгэн бичигт Соёрхлын Соном хадаг нэгийн үнэ нэг шар айраг, самбай хадаг арвын үнэ 30 шар цай, соном хадаг гурвын үнэ 90 шар цай, даш хадаг тавын үнэ 50 шар цай гэж тэмдэглэээ. Мөнхүү Бадаргуулт төрийн арван есдүгээр /1893/ онд Вандан хадаг нэгийн үнэ нь хагас цай, бүтэн цай нэгийн үнэ нь 300 шар цайтай тэнцэж байсан мэдээ байна.
/Миний монгол сэтгїїл, 2004.04 сар/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button