Австри улс манай түргэн тусламжийн төвд автомашин бэл

Амарбаясгалант хийд нь Заваадэндэв Ренбүүчи Лувсандаржаа, гүйцэтгэх захирал Гэрэлбаясгалан нарын урилгаар Австри улсын тусламжийн Хелденбург нийгэмлэгийн төвийн тэргүүн өөрийн ажилчдын хамт зургаан сарын хугацаатай Монголд ажиллахаар ирсэн байна. Тэд УБ хотод хэд хэдэн эмнэлгийг тохижуулан эмч нарт мэргэжил дээшлүүлэх хичээл заасан юм. Мөн яаралтай түргэн тусламжийн 103-т Герман улсад үйлдвэрлэсэн иж бүрэн тоноглолтой машин бэлэглэснээр өнөөдрөөс үйлчилж эхэллээ.
-Энэхүү түргэн тусламжийн зориулалтаар тоноглогдсон машиныг манай хамт олон хайр гамтай эдэлж, тоног төхөөрөмжийг нь хүнд өвчтөнд байнга ашиглаж ажиллах болно. Нөгөө талаас нийслэлчүүдийн хувьд энэ бэлэг тусламж бол томоохон хэмжээний хөрөнгө оруулалт боллоо гэж бид бодож байна.
-Эмнэлгүүдэд тусламжийн шугамаар ирсэн тоног төхөөрөмжийг хүлээн авсан эмнэлгийн удирдлагуудтай бэлэглэлийн гэрээ гэрээ хийсэн байгаа. Төслийн хэрэгжүүлсэн гол үйл явдал болохоор Гэмтлийн эмнэлэг, Эх нялхсын эрдэм шинжилгээний төв, I, III эмнэлэг, I, II, III төрөхүүдэд зохих хэмжээний тусламж өгсөн байгаа.
Эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн төв буюу 103 нь ОХУ-ын арав гаруй машинтай. Эдгээр машины зарим нь олон дуудлага ирсэн үед ямар нэг сэлбэг нь дутуу байдгаас дуудлагад явж чаддаггүй гэнэ. Иймээс энэ нь хаанаа ч хүрдэггүй, мөн дуудлагад явж байх үед замын түгжрэл ихтэй, дээр нь өвчтөнүүдийн биеийн байдлаас шалтгаалан зүрхний болон хяналтын аппарат байдаггүй байсан бол шинэ машинд нь бүх эмчилгээний багаж бий гэж эмч нар ярьж байлаа.
/MN-25/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button