Yерийн даланд тогтсон усыг ундандаа бүү хэрэглэ

Усыг сүү, цус, хоол хүнсний үлдэгдэл зэрэг зүйлээр бохирдуулвал тэдгээр усанд байх хугацаа уртасдаг юм байна.
-Булгийн ус, борооны тогтоол уснаас ууж байгаа явдал нь өөрсдийнхөө эрүүл мэндийг анхаарахгүй байна гэсэн үг юм. Яагаад гэвэл эдгээр ус нь нян судлалын хувьд асар их бохирдолттой байдаг учраас булгийн ус, борооны уснаас битгий уугааарай гэж хэлмээр байна.
Улсын мэргэжлийн хяналтын газар, Ус суваг ашиглалтын газартай хамтран гэрийн хороололд байрладаг ус түгээх газруудад сар бүр 1-2 шалгалт явуулж усыг нь шинжилдэг бөгөөд одоогоор тус газруудад халдварт өвчний нян илэрсэн тохиолдол гараагүй гэж тэрээр мөн хэлсэн юм.
/MN-25/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button