Эрэгтэйчүүдийн түрүү булчирхайн өвчин сүүлийн үед нэмэгджээ

Гэхдээ сүүлийн жилүүдэд 12, 13 настай хүүхдүүд өвчлөх тохиолдол гарч байгааг эрт бэлгийн харьцаанд орсон, бэлгийн замын халдварт өвчнөөс үүдэлтэй гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа юм.
-Ихэнхдээ 40-өөс дээш насныхан өвчлөмтгий байдаг. Энэ нь тэдний насны онцлог, урьд нь бэлгийн замын халдварт өвчнөөр өвдөж байсантай холбоотой байдаг. Бэлгийн замын халдвар авчихаад түүнээ үзүүлэхгүй явах, дутуу эмчлүүлэх зэрэгтэй ихэвчлэн холбоотой байгаа.
Түрүү булчирхай нь булчин, булчирхайлаг эдээс тогтсон нийлмэл эрхтэн бөгөөд хүний биеийн үйл ажиллагаанд маш чухал үүрэг гүйцэтгэдэг эрхтэн юм. Түрүү булчирхай нь бэлгийн бойжилтын үед хэвийн хэмжээндээ хүрдэг байна. 50 наснаас хойш сунадаг гэнэ. Хэрэв энэ суналт зогсохгүй үргэлжилбэл хоргүй хавдар үүсэх бөгөөд энэ нь аажимдаа улам томорсоор шээсний сүвийг боогдуулах аюулд хүргэдэг байна. Хэрэв эмчлүүлэхгүй яваад байвал шээсний замны эрхтэн олон өвчин үүсгэх эхлэл болдог. Энэ өвчинд ямар ч насны эрэгтэйчүүд өртөж болох учир ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл нарийн мэргэжлийн эмчид хандах шаардлагатай гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байлаа.
-Yүнээс урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстой вэ гэвэл түрүү булчирхай нь ямар ч зовиургүй учраас эмчид хандаж үзүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгт орж байх хэрэгтэй. Хоёрдугаарт, бэлгийн замын өвчин авахгүй байхыг хичээх, авсан тохиолдолд төгс сайн эмчлүүлж байх хэрэгтэй л гэж хэлмээр байна.
/MN-25/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button