Би ямар байр суурьтайгаа сонин, телевизээс олж мэддэг болсон

-Зөвшилцөж байна гэсэн том тайлбар төрийк ажлыг тэр чигт нь уяж орхилоо. Үнэхээр ул суурьтай ярилцаад, найдвартай ажиллах механизм бүрдүүлж чадах уу?
-Нэг талаас төр, засгаа мэдээж үтэр түргэн байгуулмаар байна. Бүгд л өнөөдөр ингэж хүсч, хүлээж байгаа. Тэгвэл нөгөө талаас нь бас харъя. Байгуулахын тулд л байгуулсан, яаруу сандруу шийдвэр эцэст нь даарах аюул авчрах вий. Ингэж бүрдүулсэн засаг туйлын хэврэг байж, дөрвөн жил бужигнах вий гэж болгоомжилж буй учраас ингэж ярьж байгаа юм. Хамгийн тогтвортой ажиллаж чадах төр, засгийг бүрдүүлэхээр өнөөдөр нухацтай ярилцах учиртай. Ингэхдээ улс төрийн хүчнүүд бие биеэ нээнтэглэдэггүй байх нөхцөл бүрдүүлэх нь чухал. Түүнээс биш томилж байхдаа л унагах тухай нь хуйвалдаад эхэлдэг үйл явдлыг дахин давтмааргүй.
-Зөвшилцөөн нь хуйвалдаан болж байна гэж Та үзэж байгаа юм уу?
-Миний ойлгож байгаагаар албан тушаал хуваарилах тухай яриад байгаа болохоос биш, зөвшилцөн эвсэж ажиллах зарчмаа, чухам юу хийх тухайгаа, эвслийн Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл ямар байх талаар огт ярихгүй байна шуу дээ. Ирэх дөрвөн жилд юу хийж бүтээх, өнөөдөр эхний алхмыг хаанаас эхлэхээ тохиролцон, түүнийг хангаж чадах бүтцээ бии болгож байж, эцэст нь тэдгээр бүтцийг хамгийн үр дүнтэй хөдөлгөж чадах хүний тухай ярилцах ёстой. Дараалал ийм баймаар. Гэтэл өнөөгийн албан тушаал хуваарилах тохиролцоог зөвшилцөөн гэж үзэх юм бол эндүүрэл болно. Түүнийг чинь наймаа гэж нэрлэдэг юм билээ.
-Тэгвэл энэ наймаа гацаанд түлхэж, төрийн механизмыг баглаж хулж эхлэв үү?
-Өнөө бий болсон нөхцөл байдлыг мухардал гэх мэтээр гарчиглаж эхэллээ. Уг нь сонгуулийн үр дүнд үүссэн хүчний харьцаа асар их бололцоог монголчуудад олгосон юм. Тиймээс гацаа гэж харж, буланд улам шахахын оронд гарц хаин эрүүл зөв алхам өөд чиглүүлэн, улмаар энэхүү нөхцөл байдлыг бололцоо хэмээн харах явдал онцгой чухал. Засаглалын асуудал өнөөдөр ямархуу байдалтай болчихов, сонгуулийн тогтолцоо гэдэг юу гээч эх адаггуй хэрүүлийн учир шалтгаан болчихов, орон нутгийн өөрөө удирдах ёсны зарчим ямар түвшинд орсон билээ, шүүхийн хараат бус байдал, төрийн албаны тогтолцоо юутай хэврэг эд болсныг өнгөрсөн үйл явдлууд бидэнд харуулсан. Энэ мэт олон асуудлыг шийдэн, шинээр харж ойлгохыг цаг хугацаа шаардаж нэхэж байна шүү дээ. Өнгөрсөн сарын 21-ний өдөр миний бие Өнөөдөр сонинд мэн л ийм агуулга бүхий уриалга нийтлүүлж байлаа. Шинээр бүрдэх УИХ-ын гишүүдэдхандаж, шийдэл хүлээсэн дээрх асуудлуудыг дурдан өөрийн санааг тодорхой илэрхийлсэн.
Ийм учраас л би өнөөгийн нөхцөл байдлыг гацаа болгон ужигруулалгуй, харин түүхэн бололцоо болгохын төлөө ажиллахыг уриалж буй юм. Туүхэн бололцоог 2004 оны сонгуулиар бүрдсэн УИХ эдлэх ёстой. Үнэхээр энэ парламентаас гарах олон шийдвэр монголчуудын санаа бодлын илэрхийлэл байж чадна. Улс терийн хүчнүүд зуузай холбосон энэ нөхцөл ажил хэрэгч хамтын ажиллагаанд хүссэн ч хүсээгүй ч түлхлээ. Тэгэхээр бололцоог алдмааргүй байна.
-Шинэ парламент дахь бие даагчид үүнд ямар үүрэг гүйцэтгэж чадах вэ?
-Намууд зөвшилцөөний замаар асуудлыг шийдэх нь зүйтэй гэж бие даасан нэр дэвшигчийн хувьд би узэж байна. Улс төрийн хоёр гол хүчнийг ажил хэрэгч яриа хэлэлцээр рүү түлхэхийн тулд би өөрөөсөө хамаарах бүхнийг хийнэ. Бие дадгчид өнөө бий болсон улс төрийн туйлын эмзэг байдалд сэтгэлийн хөдөлгөөнөөр хандах, эсвэл аль нэг хэсэг бүлгийн ашигеонирхлын үүднээс нэг талыг даган ажиллах нь зев зүйтэй эд биш ээ. Харин ч нам, эвсэлд харилцан ярилцах, тохиролцон зөвшилцөх эрүүл саруул нөхцөл бүрдүүлж өгөхийг чармайх учиртай.
(өнөөдөр 2004.07.30 177)