Шатахууны үнийг нэмлээ

Үүнд иргэд нэлээд цочирдсон.
ОХУ-ын Засгийн газар энэ сарын 17-нд экспортын нефтийн бүтээгдэхүүний үнийн тон н тугмыг 61,9 болгож нэмсэн тухай манай сонин урьд нь мэдээлсэн билээ. Өмнөхөөс 20,3 ам.доллараар өсгөсөн гэсэн үг. Энэ үед манай төр, засгийн хумүус Юм Трейд компани саяхан шатахууны үнийг ощом өндэр нэмсэн тул одоо арай ч өсгөхгуй байххэмээн хэлж байлаа. Тэгвэл Юм Трейд наймдугаар сард нийлүүлэх бензинийхээ үнийг 10-15 ам.доллараар нэмсэн шийдвэр гаргажээ, Дизелийн түлш, АИ-92-ийг 10, А-95 болон онгоцны түлшийг 15 доллараар өссөн байна. Харин А-80-ийн үнийг нэмээгүй аж. Энэ нь манай нефть импортлогч компаниудыг үнээ дахиадлхөдөлгөхөдхүргэжбуй ажээ.
Мөн ОХУ манайд импортлох нефтийн хэмжээгээ бараг хоёр дахин багасгах тухай асуудал ч сонсогдлоо. Мэргэжилтнүүдийн хэлснээр хойд хөршид шатахууны хомедолүүсдэг цаг нь эхэлеэн, дэлхийн зах зээл дээрх түүхий нефтийн үнэ өссөнтэй холбон үзэж байна. Энд манай улс төрийн байдал ч тодорхой хэмжээгээр нөлөөлж буйг нефть импортлогч компаниуд анхааруулав. Өөрөөр хэлбэл, тэд Төр, засгийн удирдах хүмүүс УИХ, Засгийн газраа зөвшилцөөны хэлбэрээр байгуулах нэрийдлээр цаг аваад байгааг Юм Трейд ашиглан дураараа авирлах боллоо хэмээн ярьсан.
Харин өчигдөр дэлхийн зах зээл дээрх түухий нефтийн үнэ сүүлийн 60 гаруй жилд тохиолдоогүйгээр тэнгэрт хадсан тухай мэдээллийн агентлагууд дамжууллааа. Ныс-Йоркийнхөрөнгийн бирж дээр нэг баррель брент маркийн түухий нефтийн үнэ өчигдөр 43 ам.доллар, Оросын Урале маркийн нефтийн үнэ 39,69 ам.долларт хурч мэргэжилтнүүдийг алмайруулжээ. Өнөөдөр нэг баррель нефтийн үнэ 42,66 болж өчигдрөөс жаахан буурсан байв. Дэлхий зах зээл дээрх хар талхны унэ ийнхүү өесөн нь учиртай аж. Өнгерсөн өдрүүдэд СNN, ВВС зэрэг томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслээр ОХУ-ын Засгийн газар
татвараа төлөхгүй 6айна гэс шалтгаанаар ЮКОС-ийн эд хөрөнгийг зарахгүй байх, гадаад худалдааг зогсоох тухай асуудлыг ярьж эхэллээ гэсэн мэдээллииг цацаж байна. Тус компани наймдугаар сарын 1-нээс дэлхийн хэмжээнд шатахууны нийлүүлт болон үйлдвэрийн үйл ажиллагаагаа зогсооно гэх мэдээллииг цацаж буйтай уялдан хар тапхны үнэ суга өсчээ.
(өнөөдөр 2004.07.30 177)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button