Холбооны тоног төхөөрөмжийн үзэсгэлэн нээгдлээ

Тус үзэсгэлэнд дотоод холбооны болон богино долгионы станцууд, төрөл бүрийн телефон аппарат тавигдсан бөгөөд 5-15 хувийн хямдралтай зарагдаж байгаа аж. Глобал Телеком компани нь дотоод холбооны станцыг Алтанбулагийн гааль, Шивээ-Овоогийн холбооны салбар, нийслэлийн ихэнх банк, зочид буудал нийт 600 гаруй байгууллагад суурилуулсан байна. Дотоод холбооны станцыг суурилуулснаар тухайн байгууллага дотоод сүлжээндээ үнэгүй ярих бөгөөд дотроосоо гадагшаа залгах, гаднаас дотогшоо ямар дугаараас хэдэн минутад залгасан гэдгийг нь компанийн зүгээс хянах боломжтой аж.
Тус компани нь Panasonic фирмийн барааг хамгийн хямдаар борлуулдаг бөгөөд тэнд тавигдсан аппаратууд 15000-121500 төгрөгийн үнэтэй. Yзэсгэлэнг зохион байгуулагчдын ярьж байгаагаар энэ нь бусад дэлгүүртэй харьцуулахад нэлээд доогуур ханш юм байна. Yзэсгэлэн долоо хоног үргэлжилнэ.
/Өдрийн сонин, 2004. 07.30, 188/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button