Дөрвөн хүн тэргэнцээ хаяж, хоёр хүн хараа орлоо

Харин хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 18-21-ний хооронд Монголд Солон-госын Христийн шашны десант буусан гэхэд болно. Баянгол, Чингис буудлуудад ху-ваагдан буусан эдгээр Христийн хүүхдүүд юуны учир ийн олноороо Монголд ирэх болов гэдэг нь сонин. Христэд итгэгч хүмүүстэйгээ уулзах гэсэн үү эс бөгөөс монголчуудыг өөрийн шашинд урвуулах зорилго өвөртлөн ирэв үү?
Бараг хүн бүр ийн хардаж байлаа. Солонгосын номер нэг гэгдэх пастор Ли Чо Суг гэгч Христэд итгэгч монголчуудтай биечлэн уулзаж, авралын зар тараахын зэрэгцээ Христэд чин сэтгэлээсээ итгэгч олон зуун хүнийг аюулт өвчин, зовлон гунигаас нь сапгахаар иржээ.
Ноён Ли Чо Суг хэдэн жилийн өмнө Монголд ирэхдээ Төв цэнгэлдэхэд цугларалт зохион байгуулсан нь тэр үедээ нэлээд шуугиан тарьж байсныг санаж байна.Тухайн үед Христэд итгэгч олон хүн аюулт өвчнөөсөө ангижирч, жирийн хүмүүстэй мөр зэрэг-цэн алхах хувь тохиосон гэж өнөөг хүртэл ярьдаг. Үнэхээр үнэн л юм бол өвчин зовлонд нэрвэгдсэн хүмүүст туслахад юуных нь буруу байхав. Энэ удаад Ли Чо Суг өмнөхөөсөө ч олон дагалдагчидтай Монголд айлчилжээ. Эхний өдөр буюу энэ сарын 18-нд Төв цэнгэлдэхэд болсон цугларалтын зохион байгуулалт муу байсан нь пасторын хувьд өвчтэй хүмүүст буяны гараа сунгах боломж олгосонгүй өндөрлөсөн. Тэнд цугла-рагсдыг ажихад Христэд үнэн сэтгэлээсээ итгэгч нэгэн байхад үнэн, худлыг өөрийн биеэр харах гэсэн хүмүүс ч их байлаа. Харин дараагийн өдөр нь сонин хачин үйл явд-лаар дүүрэн үдэш болсон. Пасторыг цэнгэлдэхэд ирэхээс урьтаж дагалдагчид нь ертөнцийн эзнии тухаи хүмүүст тодорхой ойлголт өгөх гэж хичээж байв. Төд удалгүй Ли Чо Суг пастор Цэнгэлдэхийн хаалгаар орж ирснээр тэр өдрийн цугларалт албан ёсоор эхэлсэн юм.
Энә бүхнийг итгэгчийн зүгээс буе хөндлөнгөөс ажиглаж байсны хувьд тэр үдэш болсон үйл явдлыг бодитойгоор хүргэхийг хичээе.
Пастор дагалдагчдын хамт тайзнаа гарч ертөнцийн эзний тухай магтуу дуулж, улмаар Ертөнцийн эзний илгээсэн элч би та бүхнийг аюулт өвчнөөсөө ангижрахад тусалъя гээд Муу ёрын сүнс зайл хэмээн хашгирахад цугларсан олны дундаас нэлээд хүмүүс чанга дуугаар орилон тас гэдрэгээ саван унав. Учрыг лавлавал тэд Христэд үнэн голоосоо итгэдэг хүмүүс юм гэнэ. Тэднийг дагалдагчид нь олны дундаас татан гаргаж пасторт хүргэх аж. Харин тэрээр духанд нь гараа хүргэмэгц л нөгөө хүмүүс эдгэчихлээ хэмээх аж.
Нэг бодлын биширмээр нөгөө талын итгэмээргүй үйл явдлууд их болсон.
Тэргэнцэр дээр сууж пасторын өмнө очсон хүмүүс хәл дээрээ босоод гарах нь гайх-маар. Тусгай бэлдчихсэн хүмүүсээр жүжиг тоглуулаад байгаа юм биш үү гэсэн сэт-гэгдэл төрснөө нуухгүй. Гэхдээ тэдгээр хүмүүс үнэн сэтгэлээсээ уйлж, баярлаж бас ар гэрийнхэн нь ч пасторт сөгдөх нь холгүй талархаж байгааг нүдээр харахаар өөр сэтгэгдэл төрөх юм билээ.
Ямартай ч сүүлийн хоёр үдэш түүнээс адис авч эдгэрсэн хүний тоо хорь хол гарсан. Бас бага залуу насандаа ахуйн осолд өртөж хорвоог харах нүдгүй болсон хүн охи-ноороо хөтлүүлэн гарч ирсэн бол буцахдаа нүдтэй болсондоо итгэж чадахгүй байлаа. Бас нэг дүлий хүүхэд сонсголтой болоотхов. Ямартаа ч тэр оройн цугларалтад тэргэнцэртэй ирээд хөл дээрээ босоод алхоан Г.Эрдэнчцэцэг гэгч бүсгүй байлаа
(өдрийн сонин 2004.07.30 188)