Монгол, америк оюутнуудыг танилцуулна

Энэхүү төсөл нь америк оюутнуудад Монголын улс төр, эдийн засаг, монгол оюутнуудын амьдралыг харуулж, монгол оюутнуудын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх давхар зорилготой юм. Канзасын их сургуулийн удирдлагууд сургалтад ашиглах тоног төхөөрөмж, шууд харилцах камерыг тус сургуульд бэлэглэжээ.
Азербайжаны Вестерн, Киргизстаны Оошийн их сургуулиуд уг төсөлд хамтарч ажиллахаар болжээ. Ингэснээр гурван орны оюутнууд өөрийн орны төдийгүй дэлхийн улс төрийн амьдралыг судлах юм.
Төсөлд Монголоос улс төр, хэлний мэдлэгээрээ шалгарсан 15 оюутан оролцох гэнэ. Тэд долоо долоо хоногоор ээлжлэн бусад орны оюутнуудтай байнга харилцана.
/Өнөөдөр, 2004. 07.30, 177/