Нарлаг зусланг тойрсон шуугиан дэгдэх нь ээ

Хүүхдийн жорлонд ажилчид нь бие засдаг бөгөөд бохир усаар дүүрсэн, ариутгагдаагүй байжээ. Түүнчлэн зуслангийн ажилчид ялангуяа тогооч нар нь эрүүл мэндийн шинжилгээ хийлгээгүй байсан аж. Мөн амрагч хүүхдүүдийн хоол нь амт чанаргүй байсан гэж гомдолложээ. Зуны амралт эхэлснээр тус зусланд 1800 гаруй хүүхэд амраад байгаа бөгөөд долдугаар ээлжинд амарч байсан хүүхдүүд ийнхүү өвчилсөн байна. Өмнөх ээлжинд амрсан хүүхдүүд ч халдварт шар өвчнөөр өвчилсөн тухай мэдээлэл ирлээ. Нарлаг зусланд амарч ирээд өвдсөн гэх дөрвөн хүүхэд өчигдөр эмнэлэгт хандаж ирээд шинжилгээ өгөхөд мөн шар өвчний вирус илэрчээ. Одоогоор тус зусланд амарсан 15 хүүхэд энэ өвчнөөр өвчлөөд байгаа ч энэ тоо нэмэгдэх хандлагатай юм. Иймд дээрх зусланд амарсан хүүхдүүд хоолонд дургүй болох, шээс нь гүн шар өнгөтэй болж өтгөрөх зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандахыг холбогдох байгууллагууд анхааруулж байна.
/өдрийн сонин 2004-07-30 188/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button