Цэргийн ажиглагч Конго улсыг зорино

Энэ удаад зэвсэгт хүчний жажин штабын 150-р ангийн штабын даргын орлогч хошууч Н. Баатар, Зэвсэгт хүчний клиникийн эмнэлгийн их эмч ахалах дэслэгч Н.Сүхбаатар нар явах юм байна. Харин ажиглагчид Конго улсын аль цэргийн баазад ажиллах нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Түүнчлэн урд нь ажиллаж байсан цэргийн ангид дахин томилдоггүй гэнэ. Дашрамд сонирхуулахад манай улсаас батлан хамгаалах чиглэлээр Африк тивийн хоёр оронд таван хүн, Голланд улсын Гаага хот дахь Олон улсын химийн зэвсэг хориглох байгууллагад нэг офицер шинжээчээр ажиллаж байгаа юм.
/өдрийн сонин 2004-07-30 188/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button