Ерөнхийлөгч шинжлэх ухааны докторын дипломоо гардан авав

Монгол Улсын Ерөнхийлөгч Даяаршлын үеийн Монгол Улсын Yндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын асуудал сэдвээр докторын диссертаци бичиж тус зөвлөлөөр шүүн хэлэлцүүлсэн билээ. Монгол Улсын есөн академич, шинжлэх ухааны 12 доктор, профессор бүрэлдэхүүнд нь байдаг Монгол Улсын шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэнгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах өргөтгөсөн зөвлөлийн гишүүд Н.Багабандийн туурвисан бүтээлийн эрдэм шинжилгээний агуулга, ач холбогдол чансааг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлж байлаа. Мөн Ерөнхийлэгч өөрийн горилж бичсэн зохиолоо Монголынхоо ШУА-ийн эрдмийн байгууллагаар зохих журмын дагуу шүүн хэлэлцүүлсэн нь өөрийн орны шинжлэх ухааны байгууллага, эрдэмтдийг төрийн тэргүүний хувьд өндрөөр үнэлж хүндэтгэл үзүүлж байгаагийн илэрхийлэл хэмээн үзэж олзуурхаж байгаагаа тэмдэглэж байв.
/өнөөдөр 2004-07-30 177/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button