Нэг шил архи уугаад найзыгаа гүйцээхээр тохиролцжээ

Стандарт хэмжил зүйн улсынт өвийн ар талын 44 дүгээр байранд оршин суух 26 настай Ц-г боомилон егүүтгээд их хэмжээний төгрөг (зарим эх сурвалж хоёр сая гаруй төгрөг хэмээн ярилаа) валют, мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг нь дээрэмдэн авчээ. Талийгаач залуу орон сууцны төмөр хаалганы наймаа эрхэлдэг нэгэн байсан аж. Тэрбээр Хөх хотод эмчлүүлээд ирсэн даруйдаа Сэлэнгэ аймагт байсан эхнэр хүүхэд рүүгээ ярьсан нь тэр. Нөхрийгөө ярьсны дараа зургаан сартай хүүхдээ аван микроавтобусаар гарч 19 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд нөхөр нь аль хэдийнз амьсгал хураасан байжээ. Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн гэмт хэрэгтнүүдийг эрэн сурвалжилж тэр шөнөдөө баривчиллаа. Талийгаач Ц эхнэртэйгээ ярьж байхдаа Сая Түмэндэмбэрэл манайхаар ирээд явлаа гэсэн нь алуурчдыг илрүүлэхэд дөхөм болсон биз. Дээрх ноцтой хэргийг Говь-Алтай аймгийн харьяат,1972 онд төрсен П.Эрдэнэ-Очир, Д.Сүмбанд, 1973 онд төрсен Д.Энхжаргал, 1978 онд төрсөн X.Түмэндэмбэрэл нар үйлджээ. Цагдаагийн ажилтнуудтэднийг бусдын эд хөрөнгөд шунахайран хүний амь хөнөесөн гэдгийг хөдөлбөргүй тогтоон дээрэмдсэн зарим эд зүйлийг хураан авчээ. Мөрдөн байцаагчид өгсөн мэдүүлгээс үзэхэд тэд талийгаачтай танил төдийгүй гэр орноор нь орж гардаг, нэг нутгийнхан аж. Тэд Ц-г дээрэмдэхээр урьдаас бэлтгэж байсан гэнэ. Тиймдээ ч Да хүрээ захаас машины дугуй задалдаг лопатка, дөрвөн хос бээлий худалдаж авсан байна. Нэг нь талийгаачийнхаар орж ганцаараа байгааг мэдээд бусдадаа хэлжээ. Ц түүнд архи авч уугаарай хэмээн 100 юань өгсөн гэнэ. Тэд гэрт орж Ц-гийн хоолойгөмднийхөө нарийн уяагаар боосон аж. Тэгээд100 мянган төгрөг өг. Гэхдээ надаас зээлсэн гэж бич. Тэгэхгүй бол чи сүүлд нь цагдаад хэлчих байх хэмээн ярьж байсан юм байх. Талийгаач ч тэдний хүссэнээр үзэг аваад бичих гэж байхад нь хоолойг нь боосон уяагаа чангаруулан егүүтгэсэн гэдгээ хэрэггнүүд мэдүүлжээ. Хэрэгтнүүд Ц-гийнхээс дээрэмдсэн хийн гар буу, мөнгөн аяга зэрэг эд зүйлийг Туул голд хаясан гэдгээ хүлээжээ.

Тэднийг энэ хэргийг үйлдэхэд юу түлхэв
Тэд өмнө нь спиртийн наймаа эрхэлдэг байсан. Хоёр нь улсын хил зөрчсөн хэргээр баривчлах ялаар шийтгүүлсэн. Хотод ирээд ямар нэг наймаа эрхлээгүй. Харин казино маягийн, хонжворт электрон тоглоомын газарт цагийг нөхцөөдөг байж. Олохоосоо алдах нь их байсан болоптой. Ямар сайндаа Д.Энхжаргал албаны машинаа барьцаанд тавиад тоглох вэ дээ. Тэгээд менгөгүй болохоороо машиныг нь барьцаалсан Хадгаламж зээлийн нэгэн хоршоог харуул манаачгүйг нь мэдээд дээрэмдэхээр төлөвлөж байсан тухайгаа мэдүүлсэн. Дээрэмдэх гээд очиход нөгөө газар нь хамгаалагчтай болсон байсан учир больжээ. Эцэст нь найзыгаа дээрэмдэхээр тохиролцсон юм билээ. Эхний үед зөвхөн дээрэмдэх зорилготой байсан тэд нэг шил архи хувааж уугаад бүрмөсөн гүйцээхээр болсон гэдгээ хүлээсэн хэмээн мөрдөн байцаагч залуу ярьсан юм.
Сүүлийн үед нийслэлд электрон тоглоомын газар олноороо байгуулагд-сан. Энд тоглодог хүмүүс авахаасаа алдах нь их байдаг гэнэ лээ. Алдсан хүмүүс мөнгөний эрэлд гарна. Мөнгө олохын тулд юу ч хийхээс буццаггүйг энэ явдал харуулав биш үү. Тоглоомын тэр газруудыг шууд буруутгаж болохгүй ч бусдыг дээрэм тонуул хийхэд хүргэж байгааг бас үгүйсгэх аргагүй. Дээр нь архи.
(өнөөдөр 2004.07.30 177)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button