Сумо бөхийн цолны нэрийн учир

Энэхүү бүсийг ёкозуна буюу хөндлөв олс гэж нэрлэдэг байв. Энэ нэрээр тэр ёслолд уригдсан бөхийг оноон нэрлэх ёс тогтжээ. Тухайн үед онцгой амжилт гаргаж байсан бөхчүүдээс хэнийг нь чухам хамгийн дээд хүчтэнээр тооцож, дээрх ёслолд урих нь ч нарийн асуудал байв. Энэхүү орд харшийн шав тавихад ганц екозунаг сонгон урих эрх олгох онцгой дархтай овог байсан байна. Энэхүү ёкозуна нь тэмцээний үед дэвжээн дээр ганцаар гарч ирэх онцгой эрхтэй байв, Одоо ч гэсэн ёкозуна л гарч ирэн өдрийн барилдааныг нээж, хамгийн сүүлд барилдаж тэмцээнийг хаадаг билээ. Харин сумогийн хамгийн дээд цол нь озэки байжээ.
Мэйжитийн 28-р он буюу 1895 онд ёкозуна Жинмакү оорийгөө хүртэлх ёкозуна нарын нэрийг бичсэн дурсгалын чулуун хөшөө босгохоор хандив цуглуулан ёкозуна нарын нэрсийн жагсаалтыг гаргасан байна. Энэ уеэс л эхлэн ёкозуна нь сумогийн хамгийн дээд цол болжээ.
Улс орон энх амгалан, урган арвин байхыг бэлгэдсэн ордны цэнгээний ёслолд сумог оруулдаг болсон Нарагийн үеэс (ҮIII зууны уе) бөхчүүдэд дээд болон дараачийн гэсэн утгатай цол олгодог байсаы бөгөөд үүнийг Гэнрокүгийн үеэс (1688-1704 оп) озэки, сэкиваки гэж нэрлэх болжээ. Озэкигийн зэки гэдэг нь бэрхшээл, саад, хаалт гэсэн утгыг, оо гэдэг нь том гэсэн уттыг нлэрхийлнэ. Өөрөөр хэлбэл озэки нь хамгийн том бэрхшээл, хаалт гэсэн утгатай сумогийн дээд цол болон хэрэглэгдэж байжээ. Каки гэдэг нь хажууд гэсэн утгатай үг. Тэгэхээр сэкиваки гэдэг нь озэкигийн хажуугийн бөх бугоу озэкигийн дараагийн цолтон болж байгаа юм. Комусуби гэдэг цол нь озэки, сэкиваки цолтнуудып дараа залгуулан барилддаг бвхчүүдийг жижиг төгсгөл гэж нэрлэж байснаас үүссэн цол юм. Ко гэдэг нь жижиг, мусуби гэдэг нь төгсгөл холбоос гэсэн утгатай.
Бур дээр үеэс л сумогийн дээд хэсгййн бөхчүүдийг маэгашира (тэргүүн, дээд) гэж нэрлэж байжээ. Одоо бол ёкозуна, озэки, сэкиваки, комусубигийи дараа орох дээд зиндааны бөхчүүдийг маэгашира гэж пэрлэн тухайн бөхийн чапсааны оноог харгалзан дугаарлаж ялгадагбайна.
Жюурсо гэдэг пь одоогийн жюүрёо зиндааны хавьд барилдаж байсан бөхчүүдэд Мэйжигийн үеийн эхэн хагаст жилийн цалин олгож арван рёо (Японы мөнгөний нэгж иенийг тэр үед ингэж нэрлэдэг байжээ) олгодог байснаас үүсчээ. Өөрөезр хэлбэл жюүрёо гэдэг нь аркан рёо буюу арван иен гэсэн үг юм.
Мэйжигийн үед бүх Японыг захиран дарапгуйлж байсан цэрэг, язгууртныа анги давхаргын дээд жаижин-шёогүнд зориулсан сумогийн тэмцээпийг доод зиндааны бөхчүүдэд харагдахааргүй, хөшигыий дотор талд зохион байгуулдаг байжээ. Маку гэдэг нь хөшиг, учи гэдэг нь дотор гэсэн үг. Өөрөөр хэлбэл макуучи гэдэг нь хөшигний дотор гэсэн үг юм.
Макушита гэдэг нь хешигний доор гэсэн утгатай, жюүрсогийп дараачийн зиндаа. Мөн жонокучи (анхны ам), жонидан (хоёрдугаар шат), сапданмэ (гуравдугаар тат) зэрэг зиндаа бий.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button