Эвслийн засгийн газар байгуулах нь бидний хувьд шинэ юм биш

Нэгэнт л сонголт юм хойно хулээн зөвшөөрөхөөс өөр ямар ч гарц үгүй. Урьд нь Монголын парламентад яг ийм харьцаа бий болсон тохиолдол үгүй ч хоёр улс төрийн хүчин эвсэж зөвшилцлийн Засгийн газраа байгуулж байсан туүх бий. 1990-1992 оны эвслийн Засгийн газрыг Д.Бямбасурэн толгойлж байлаа. Тэр үед Ардын их хурал, Улсын бага хуралд МАХН үнэмлэхүй олонхийн суудалтай байсан ч Засгийн газрын нөлөө бүхий суудлыг ардчилсан хучинд өгөөд байсан, Тэгэхээр Монголын улстөрчдөд зөвшилцлийн туршлага эрх биш байгаа гэсэн үг,
Харин өнөөгийн нөхцөлд ялгаа нь гэвэл нам, эвсэл тус тусдаа мөрийн хөтөлбөртэй байгаа явдал юм. Аль аль нь сонгогчдод амласан хөтөлбөрөө Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын бодлогодтусгуулах гэх нь мэдээж. Сонгогчдын хорхойг гозолзуулсан амлалтаа аль нь илүу тусгуулж чадна, тэр хэрээр дараагийн сонгуулийн дун тодорхойлогдох учраас маргаашаа харсан тактикаа хэрэгжуүлэх гэхээс аргагүй.
Зөвшилцлийн сургийг оонсвол Эх орон-Ардчилал эвсэл Засгийн газартаа түлхүү байр суурь эзлэхийг эрмэлзэж буй бололтой. Одоохондоо олонх бус олон суудалтай байгаа МАХН анх энэ тохироог байж болох юм гэж үзэж байсан ч өнөөдөр Бид олон суудалтай юм чинь санаачилгыг гартаа авна гээд зөрүүдлээд эхлэв. Хууль эргүүлээд үзвэл ийм үндэслэл байгаа ч үүнийг үгүйсгэж болох эрх зүйн тайлбар бас бий. Сонгуулийн дүн эцэслэн гараагүй байна. Хоёр тойргийн асуудал хаашаа ч эргэж болохоор нөхцөл бүрдчихээд байгаа билээ. Харамсалтай нь МАХН, Эх орон-Ардчилал эвслийнхэн албан тушаалын хэнээр хэлдээ хөтлөгдөөд байгаа нь тиймхэн. Үнэхээр л улс орныхоо, ард түмнийхээ эрх ашгийг нэн түрүунд бодож буй бол одоо арай өөр тийш хармаар байгаа юм. Уг нь нам, эвслийн ажлын хэсгийнхэн урамтай үг хэлээд байгаа л даа. Т.Очирхүү зөвшилцлийн одоогийн үйл явцыг Зөвшилцөж эхэлснээс хойш бид эвдрээгүй байгаа нь хамгийн чухал гэсэн бол М.Энхсайхан Талууд зөвшилцлийн төр, засгаа байгуулъя гэдэг дээр итгэл үнэмшилтэй байгаа нь харагдаж байна гэж мэдэгдээд буй.
Манайд үүсээд байгаа ийм нөхцөл байдал гадаадулс орнуудад ч олон тохиолддог. Энэтхэг, Их Британи, Герман зэрэг улс эдийн засгийн хүнд хэцүү үедээ улс төрийн намуудын хамтарсан Засгийн газар байгуулж тодорхой амжилтад хүрч байсан турщлага байдаг. Монголын ард түмэн өнөөдөр намуудаас үүнийг л шаардаж байна. Гэтэл манай эдийн засаг макро түвшиндээ тогтворжилтыг олох болоогүй байдаг. Эдийн засгийн энэ хямралт байдал нам, эвелийг үзэл баримтлалаа хойш тавьж зөвшилцөхөд гол түлхүүр болох ёстой болов уу, Аливаа сонгуульд оролцож байгаа нам бодит байдлаас арай дээгүүр, өөрөөрхэлбэл, 100 хувьбиелэх боломжгүй амлалтыг сонгогчдод өгдөг. Тэгвэл нөхцөл байдал нам, эвсэлд энэ дутагдлаа эргэж нягтлах боломжийг олгож байгааг үгүйсгэх аргагүй юм. Ингэснээр субьектууд бие биеэс давж гарах биш харилцан ашигтай бүтээлч Засгийн газар эмхлэгдэх нэг давуу талтай. Учир нь манай улсадтодорхойлсон хөгжлийн концепц байна. Тэгэхээр үүнийгээ бариад, тэр тав, зургаа гээд байгаа дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөө хадгалаад яваасай гэж олон түмэн хүсээд байна. Ард түмэн ийм л төрийг хүсч сонголтоо хийсэн гэж хэлж болно.
(өнөөдөр 2004.08.02 179)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button