Байнгын хороодыг байгуулахаас өмнө Ерөнхий сайдыг томилдог аж

Маргаантай байгаа сонгуулийн хоёр тойргийн асуудлыг шуурхай шийдвэрлэх талаар СЕХ-нд хамтарч шаардлага тавих тухай Эвслийн тавьсан саналд ямар хариу өгонийг нь сонирхвол, 24, 59 дүгээр тойрогт сонгууль будилаантай болсон нь бодит үнэн юм. СЕХ сонгуультай холбоотой маргаантай асуудлыг шийдэх эрх бүхий байгууллага тул түүний гаргасан шийдвэрийг хүндэлжүзэх ньзүйтэй. Сонгуулийн будилааныг ард түмэн хагалж иаргаангүй болгох ёстой болохоос биш аль нэгэн байгууллага, албан тушааптан өөрийн үзэмжээр шийдэх нь зохимжгүй юм. Иймд 24 дугээр тойргийн зарим хэсэгт дахин санал хураалт явуулах нь зүйтэй бөгөөд 59 дүгээр тойрогт нэгэнт дахин санал хурааж МАХН-аас нэр дэвшсэн Ж.Гүррагчааг сонгогчдын олонх нь дэмжсэн тул түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч тангарагийг нь өргүүлэх нь зүйд нийцнэ гэж үзэж байна хэмээсэн хариулт өгчээ.
Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанаас Эвслийн гишүүд мэдээлэл авахаар тавьсан хүсэлтэд хэрхэн хандаж буйг нь тодруулбал, УИХ-ын албан ёсны бүтэц бүрэлдэхүүн бий болсны дараа УИХ-ын гишүуд Засгийн газрын гишүүдэд асуулт тавих, мэдээлэл авах эрх үүсдэг тул энэ номоор ажиллах нь зүйтэй гэж МАХН-ын бүлэг үзжээ.
Эднээс түрүүхэнд Эвслийн бүлгийн С.Ламбаа сэтгүүлчдэд уламжлал болж буй мэдээллээ хийхдээ МАХН-ын бүлэг сүүлийн үед бидэнд ирүүлсэн баримт бичигтээ яамдын бүтцийн асуудлыг зөвшилцлийн хүрээнд нэмж оруулж ирэх санал тавьсан байсан. Энэ нь УИХ-ын даргыг сонгохтой огт холбоогүй асуудал юм гэж үзэж буйгаа хэлсэн юм. Энэ ямар учиртай санал болохыг Т.Ганди, Т.Очирхүү нараас лавлахад, энэ нь шинэ асуудал нэмж оруулсан юм биш. Засгийн газрыг 5050 хувиар бүрдүүлэх саналыг эвслийнхэн өөрсдөө тавьсан. Үүнийг нь л тодруулсан хэрэг гэсэн хариулт өгөв. Хамтран байгуулах Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийг юуны турүүнд боловсруулах ажлын хэсгийг хоёр талаасаа тэнцүү төлөөлөлтэй байгуулъя гэсэн эвслийн саналд МАХН-ын бүлэг ямар байр суурьтай хандаж буй талаар сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, эвслийн Засгийн газрын маань хөтөлбөр хэрэгжих боломжтой, улс орон, ард түмэнд өгөөжтэй байгаасай гэдэгтэй бид санал нэг байна. Гэхдээ сонгуульд оролцохдоо нам, эвслээс дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрүүдийг судлах, дүгнэх цэгнэх шаардлагатай.
Үүний үндсэн дээр боловсруулах ажлыг хийнэ. Нам, эвслийн мөрийн хөтөлбөрүүдээс нэгэнд нь байхгүйг нөгөөгөөс нь нөхөж авах замаар нэгдсэн хөтөлбөр хийвэл гоомой болно гэж бид үзэж байгаа. Тэгэхдээ түүнийг боловсруулах ажлыг Засгийн газраа байгуулсаны дараа эхлэх ёстой гэлээ.
Т.Очирхүү нэгэн сэтгүүлчийн асуултад хариулах дашрамдаа сонгуулийн үр дүнгээр УИХ, Засгийн газрыг байгуулах ажлын дэс дарааг хуульд зааснаар нь нарийн хэлж өглөө. Түүний хэлснээр бол УИХ-ын дарга, дэддаргын асуудлыг шийдэж, нам, эвслийн бүлгүүдийг албан ёсны болгочихоод Байнгын хороодыг байгуулахаасаа өмнө Ерөнхий сайдын асуудлыг ярьдаг юм байна. Засгийн газрын бүтцийг тодорхой болгосны дараа Байнгын хороодыг байгуулдаг нь Засгийн газартаа хяналт тавьдаг учраас Байнгын хороод нь түүний бүтэцтэй уялдаатай байх шаардлагатай аж. Энэ логик дарааллыг зарим хүнмэдэхгүй хольж хутгаад байх шиг байна гэв.
(өнөөдөр 2004.07.31 178)