Алтнаас болж амиа алдагсдын тоо өсчээ

Тэдгээр тосгонд шилжин суугчдын 23.9 хувь нь сумын, 22.5 хувь нь аймгийн төвийн, 475.1 хувь нь нийслэлийнхэн бөгөөд 2.8 хувь нь тогтмол суух орон гэргүй тэнэмэл хүмүүс байдаг аж. Тэдний 76.1 хувь нь дөрөв ба түүнээс дээш ам бүлээ тэжээдэг бөгөөд өрхийн орлогынхоо 74.6 хувийг алт олборлолтоор бүрдүүлдэг гэсэн судалгаа бий.
Эдний эрхэлдэг хөдөлмөр эрсдэл ихтэй. Уурхайн эдэлбэр газарт хиймэл нуурын далан буй болгох, далангийн шороог ухаж нүхлэх зэргээс хөрс суларч хур бороотой шиг үед далан задран гэр майхан, багаж төхөөрөмж нь усанд автах, улмаар шороонд дарагдаж гэмтэх, амь насаа алдах тохиолдолд цөөнгүй гардаг. Тухайлбал, Баянхонгор аймагт сүүлийн хоёр жилд алт олборлож байгаад 32 хүн шороонд дарагдаж, үүнээс найм нь нас баржээ. Мөн Өвөрхангайн Уянга сумын нутагт сүүлийн таван жилд дээрх ослоор 35 хүн нас барж, 12 хүн тахир дутуу болсон байна.
Yүнээс үзэхэд төр, засаг иргэддээ хувиараа алт олборлохыг нь зөвшөөрсөнтэйгөө адил тэдний нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудлыг эргэн харах цаг нэгэнт болжээ.
/Өдрийн сонин, 2004. 08.02, 190/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button