Браво супер шоу-2004 анх удаа

Тус наадам нь анх удаа болох гэж байгаа бөгөөд, залуу хамтлаг дуучдын дунд зохиог-дож байгаагаараа онцлог юм. Уг наадамд поп хатагтай Сарантуяа, Харанга, Хар сарнай, Чоно, Люмино, 1се tор, камертон, Номин талст, Никитон хамтлагийн дуучин Батчулуун, дуучин Наран, Сэрчмаа, Минжинсор зэрэг рок попын одод зочноор уригдан рок поп, хип хоп урлагг хөл тавьж буй залуу хамтлаг дуучиддаа ая дуугаа өргөх аж. Браво супер шоу-2004 наадмын алтан цомын эзнээр шалгарсан авъяаслаг залуу хамтлаг, дуучид өөрийн уран бүтээ-лийн клип болон дууны бичлэгээ үнэгүй хийлгэх эрхээр шагнагдах аж. Тус наадамд Никитон хамтлагийн дуучин Батчулуун төгөлдөр хуурын гоцлол тоглож, Сэрчмаа хийлээр уянгалуулж, поп хатагтай Б.Сарантуяа Хоёр хүү хамтлагтай хамтарсан цоо шинэ дуугаараа залуу дуучид болон үзэгчдэд сюрприз ба рих юм байна. Энэхүү наадмыг бүх телевизийн хөгжмийн нэвтрүүлэг, Браво плас сэтгүүлийн газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд шоуг телевизүүдийн хөгжмийн нэвтрүүлгийн хөтлөгч нар бүгд хөтлөн явуулах аж.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button