Хар тугалга бараг бүх эрхтэнд сөргөөр нөлөөлдөг

Тухайлбал, Улаанбаатар хотын хөрсөнд хар тугалга зөвшөөрөгдөх хэмжээнээс 4.5 дахин, агаарт 2.3 дахин их байгаа бөгөөд Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол, Сүх-баатар дүүрэгт хамгийн их хэмжээгээр агуулагдаж байгаа нь тогтоогджээ. Гэтэл хар тугалга нь хүний биеийн бараг бүх эрхтэнд сөрөг нөлөө үзүүлдэг аж.
Насанд хурэгчдээс илүүтэйгээр хүүхдийн бие махбодь хар тугалгыг шингээж авдаг, үйлчлэлд нь өртөмтгий байдаг бөгөөд хар тугалга нь тэдний өсөлт бойжилт, сэтгэхүйн хөгжилд хор учруулдаг аж.
Хөрс, агаар бохирдуулагч хар тугалга болон бусад хорт бодисыг үүегэгч хүчин зүй-лүүд нь олон янз. Гол эх үүсвэрүуд нь Улаанбаатарудын гэр хорооллынхон, дулааны цахилгаан станцууд, 250 гаруй уурын зуухны нэг жилд хэрэглэсэн таван сая тонн нүүрс, 48 мянган автомашинаас гарч буй утаа. Хот доторх болон хотыг тойрсон хогын цэгүүд юм.
Нийслэлчүүд жилд дунджаар 200 мянган тонн хог хаягдлыг эргүүлэн боловс-руулалгүйгээр байгальд бэлэглэдэг бөгөөд дөнгөж 40 хувийг зөөвөрлөн тогтоосон цэгт хүргэдэг. Хог хаягдал тээвэрлэдэг машин хомсоос тэр ажээ.
Түүнчлэн төмөр замын депо болон Толгойтын Нефть баазын шатахууны алдагдлаас хөре бохирдож, улмаар 30 метр гүнд хүрч гүний ус бохирдуулж эхэлжээ.
(өдрийн сонин 2004.07.131)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button