Монгол туургатан залуус уулзана

Монгол туургатан оюутан залуучууд өөрийн орны болон үзэл бодлоо солилцох, мэдлэг чадварынхаа цар хүрээг өргөтгөх, харилцан туршлага солилцож бие биеэсээ суралцах зорилгоор энэ наадмыг зохиож байгаа юм байна.
Уулзалтын үеэр ОХУ, Япон, Тайваний төлөөлөгчид оролцох бөгөөд манай улсаас 15 оюутан явах юм. Чуулга уулзалтад Монголын оюутны холбооны дэд ерөнхийлөгч Б.Ганхуяг Монголын өнөөгийн оюутан-оюутны байгууллагын хөгжил сэдвээр илтгэл тавина. Мөн дэлхийн монгол туургатан миссийн уралдаан, урлаг спортын нөхөрсөг тоглолт энэ үеэр болно.
Дэлхийн монгол туургатан оюутан залуучуудын чуулга уулзалт Монголд урьд нь хоёр удаа болж байжээ.
/Өнөөдөр, 2004. 07.031, 178/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button